Монголд Олон улсын томоохон медиа чуулган болох гэж байна Оросын шинжлэх ухаан соёлын төв, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэмжлэг дор 2020 оны 3-р сарын 19-с 22-ны хооронд Олон улсын «Найрсаг хөршүүд – хил хязгааргүй яриа» сэдэвт медиа чуулганыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд үүнд Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Забайкальск, Красноярскийн хязгаар, Новосибирск, Москва хотуудын ХМХ-ийн удирдлага, сэтгүүлчид оролцох юм. Мөн тус чуулганд Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радио, сонин, сэтгүүл, мэдээллийн агентлагуудийн удирдлага, сэтгүүлчид оролцох юм. Тус чуулганы хөтөлбөрт орос, монголын ХМХ-ийн танилцуулга, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулах зэрэг ажлууд багтаж байна. Энэхүү чуулганыг явагдснаар Монголын ХМХ болон оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна.