Яаж 2020 оны “Шинэ үе” хөтөлбөрийн оролцогч болох вэ: гадаад орнуудын залуу лидеруудэд зориулсан удирдамж

Яаж 2020 оны “Шинэ үе” хөтөлбөрийн оролцогч болох вэ: гадаад орнуудын залуу лидеруудэд зориулсан удирдамж

Та 25-35 настай хүн мөн үү? Та залуу хийгээд амбицтай хүн үү? Улс төр эсвэл олон нийтийн ажил сонирхдог хүн үү? Та шинжлэх ухаан эсвэл соёл, ХМХ эсвэл спортын салбарын мэргэжилтэн үү? Тийм бол “Шинэ үе” хөтөлбөр танд Россотрудничество агентлагийн хэрэгжүүлж буй Оросын залуучуудын хосгүй хөтөлбөрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох хосгүй боломж олгож байна. Энэ нь Орос улсад ирж танилцах боломжийг олгоод зогсохгүй мэргэжлийн холбоо тогтоох, оросын төрийн хийгээд төрийн бус бүтэц, залуучуудын ба олон нийтийн байгууллагуудтай урт хугацааны түншийн харилцаа тогтоох боломжийг нээж өгнө.

«Шинэ үе» гэж юу вэ?

2011 оноос эхлэн жил бүр ОХУ-ын Россотрудничество агентлагийн хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн залуучуудын тэргүүлэх Хөтөлбөр юм. Эл хөтөлбөр нь Орос болоод бусад орны залуу мэргэжилтнүүдийн хооронд тогтвортой харилцааг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэхүү Хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн хүрээ, ХМХ, дипломат, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын гадаадын залуу төлөөлөгчид Оросын Холбооны Улсад олон улсын боловсрол ба харилцан ярилцлагын талбар, тренинг ба тусгай хуралдаан, спортын ба соёлын форматаар явагдах арга хэмжээнүүд орно. Өнгөрсөн 9 жилийн дотор дэлхийн 130 гаруй орны 7000 гаруй залуу лидерууд Орос оронтой танилцах богино хугацааны хөтөлбөрт оролцсон.

“Шинэ үе” хөтөлбөрт оролцосноор рос орны өргөн уудам элдэв зүйлийн бүс нутаг, өөрийн гэсэн соёл, ёс заншил уламжлал бүхий орос хотуудын өвөрмөц байдал зэргийг харж танилцах сайхан боломжтой болно. Хөтөлбөр бие болсон цаг үеээс хойш олон тооны арга хэмжээнүүд Орос орны өнцөг бүрт Калининградаас Владивосток хүртэл явагдсан юм. Тухайлбал зөвхөн 2019 онд гадаадын 110 улсаас ирсэн 1000 төлөөлөгч ХУ-ын 20 гаруй хотоор аялсан.

Төсөл бүр Россотрудничество агентлагаас өөрийн түншүүдтэй хамтран боловсруулсан өөрийн өвөрмөц ажил хэрэгч хийгээд соёлын хөтөлбөр бүхий арга хэмжээ юм. Аялалын хөтөлбөрт шинжлэх ухаан, соёлын зүтгэлтэн оролцсон уулзалт, мэдээллийн тэргүүлэх агентлагуудын төлөөлөл, төр болон олон нийтийн байгууллагуудын ажилд оролцох, Оросын оюуны болоод соёлын өв уламжлалтай танилцах олон талт соёлын хөтөлбөрүүд орсон байна. Тухайлбал Москва, Санкт-Петербург хотоор аялсан залуу лидерууд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган, Парламентаризмыг хөгжүүлэх II Форум, залуу дипломатчдын Дэлхийн III форум зэрэг олон улсын чухал арга хэмжээнд оролцсон байна. Оролцогчид Оросын Холбооны Улсын төрийн байгууллагуудын удирдлага оролцсон уулзалт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины оролцсон арга хэмжээнд оролцов.

Тус Хөтөлбөрийн гол түншүүд: ОХУ-ын ГХЯ-ны залуу дипломатчдын Зөвлөл, «Россия сегодня» МА, «Russia Beyond», Төрийн Дум, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Оросын Рафтингын Холбоо, «Курчатовский институт» ЭШТ, Профессор Н.Е. Жуковскийн нэрэмжит аэрогидродинамикийн төв хүрээлэн, Оросын парламентын Европын клуб . Үүнээс гадна 2019 онд анх удаа “Оросын газар зүйн нийгэмлэг”, ОХУ Эрчим хүчний яам, БРИКС-ийн Залуучуудын эрчим хүчний агентлаг зэрэг байгууллагатай хамтран арга хэмжээ зохион байгуулан явууллаа.

Тэгвэл яаж “Шинэ үе” хөтөлбөрийн оролцогч болох вэ?

Уг Хөтөлбөрт 25-35 насны, оросын иргэншилгүй бөгөөд урд нь уг хөтөлбөрт ирж байгаагүй залуу лидерууд оролцох боломжтой.

Хөтөлбөрт янз бүрийн салбарын төлөөлөл тухайлбал залуу улс төрчид, олон нийтийн зүтгэлтэн, дипломатчид, парламентарч, сэтгүүлчид, шинжлэх ухааны салбар дахь мэргэжилтэн, урлаг уран бүтээлчид хамрагдах болмжтой юм.

Ингээд “Шинэ үе” бүрэлдэхүүн хэсэг болох хүсэлтэй хүмүүс Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д хандаж, горилогчийн анкетийг бөглөн [email protected]. цахим хаягаар явуулна. Уг хөтөлбөрт оролцох тухай хамгийн дэлгэрэнгүй хийгээд маш сонирхолтой мэдүүлэг ирүүлсэн ба цаашид өөрийн үйл ажиллагааны хүрээнд оросын түнш эсвэл оросын шинжлэх ухаан, соёлын төвүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй горилогчийг сонгоно.

2020 онд хэрэгжүүлэх “Шинэ үе” хөтөлбөрийн төслийн жагсаалтай танилцах, аливаа асуудлаар зөвлөлгөө авах бол өөрийн тань улсад ажиллаж буй оросын шинжлэх ухаан, соёлын төвд хандана уу.

Үүнээс гадна та “Шинэ үе” хөтөлбөрийн Facebook, Instagram сошиал сүлжээнд байгаа албан ёсны хуудсанд бүртгүүлж, төлөвлөж буй арга хэмжээний талаар гарч буй мэдээг #NewGeneration, #NewGeneration2020, #Rossotrudnichestvo зэрэг хештегээс авч болно.

“Шинэ үе”-ийн баг зөвхөн таныг уг хөтөлбөрт оролцохыг хүсч хүлээж байгаа шүү!

2020 онд Орос оронд уулзах хүртэл байртай!