ИТМО их сургуулийн Улаанбаатар дахь олимпиад Санкт-Петербургийн үндэсний судалгаа шинжилгээний мэдээллийн технологи, механик, оптикийн их сургууль нь жил бүр математик болон мэдээлэл зүйгээр олон улсын олимпиадыг явуулдаг юм. Олимпиадад түрүүлсэн хүүхдүүд ITMO их сургуульд олгосон ОХУ-ын Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэгийн хүрээнд техникийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцах боломжтой. ИТМО их сургуулийн математик болоод мэдээлэл зүйн олон улсын олимпиад нь 2020 оны 2 сарын 15-ны өдрийн 10:00-15:00 цагт 214,215 тоотод Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохиогдох гэж байна. ИТМО их сургуулийн олон улсын олимпиадад оролцохын тулд https://forms.gle/MJKCFn11N1od6sqy9 хаягаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Бусад мэдээллийг авахыг хүсвэл [email protected] хандана уу.