Пермь, Томск, Красноярск зэрэг хотод орчин үеийн, олон зориулалттай оюутны хотхон байгуулж байна Ихэнх оюутнуудад их дээд сургуулиа сонгох хамгийн чухал хүчин зүйл нь оюутны хотхон байдаг бөгөөд тэрхүү хотхон нь дэд бүтэц нь шийдэгдсэн, амьдрахад тав тухтай, тохилог байх нь чухал. Иймээс ОХУ-ын их дээд сургуулиудад суралцагчдад зориулсан орчин үеийн хотхон байгуулах явдал нь гадаад оюутнуудыг татах анхан шатны шаардлага бөгөөд сургалтын орчин үеийн хөтөлбөрийг нэг хэсэг юм. ОХУ-д оюутны хотхоны сүлжээ “ Боловсролын экспорт” холбооны төслийн хүрээнд хэрэгжиж, хөгжиж байна. Энэхүү төслийн зорилго нь боловсролын үйлчилгээний олон улсын зах зээлд орос боловсролын өрсөлдөх чадвар болон их дээд сургууль, оюутны хотхоны гадаад өнгө үзэмжийг сайжруулахад оршиж байгаа ажээ. Энэ жил Пермь болон Томск мужид орчин үеийн, олон зориулалттай оюутны хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан билээ. Өөрөөр хэлбэл, дээрх мужуудыг ухаалаг хот буюу smart city болгох чиглэлд хөгжүүлэх ажээ. Томск мужид байгуулах олон зориулалттай оюутны хотхон нь 15-20 мянган хүнд зориулагдсан байх ажээ. Харин Пермь дэх хотхон нь 6000 хүнд зориулагджээ. Олон зориулалтын оюутны хотхонд амьдрах орчныг орчин үеийн нөхцлөөр хангах, ногоон байгууламжийн тохижилт, унадаг дугуйн зам, цахилгаан машин, кофе шоп, спорт заал, хичээл хийх зориулалттай байр зэрэг байх ажээ. Мөн Красноярск буюу Сибирийн Холбооны их сургууль орчин үеийн, олон зориулалттай оюутны хотхонтой болно. Оюутны хотхонд 17 давхар 664 өрөөтэй 1328 оюутан амьдрах боломжтой гурван байр босох аж. "Боловсролын экспорт" холбооны төслийн зорилгын хүрээнд 2024 онд гадаад оюутны тоог хоёр дахин буюу 210 мянгаас 425 мянга хүргэхээр төлөвлөж байна. Ингэхийн тулд оюутны хотхоны тохижилт, гадаад үзэмжид анхаарч байгаа ажээ. Энэ төсөлд 102.2 тэрбум рубль зарцуулах бөгөөд төсөл 2019-2024 оны хооронд хэрэгжинэ.