САНКТ-ПЕТЕРБУРГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

САНКТ-ПЕТЕРБУРГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Санкт-Петербургийн улсын их сургууль нь жил бүр дэлхий даяар 13-30 насны ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд орос хэлний олимпиад явуулдаг бөгөөд энэ онд тус олимпиадад дэлхийн 93 орны 3200 гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа билээ.

Энэ удаагийн олимпиадын эхний шатны шалгаруулалт нь 2019 оны 10 сарын 21-нээс 11 сарын 26-ны өдрүүдэд онлайн-тестээр зохион байгуулагдаж, сүүлийн шатны шалгаруулалт нь 2020 оны 1 сарын 13-наас 3 сарын 24-ний өдрүүдэд олимпиадад оролцож байгаа оролцогчдын орон тус бүрт нь явагдах юм.

Тус олимпиадад 2019 онд Монгол улсаас нийт 100 гаруй сурагчид, оюутнууд оролцож байгаа бөгөөд түрүүлсэн хүүхдүүд нь тус их сургуулийн үнэ бүхий дурсгалын зүйл, диплом, тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнагдана.

Олимпиадын талаархи дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://iri.spbu.ru/ru/olimpiada-2/ сайтаас танилцана уу.