THE РЕЙТИНГ ДАХЬ ОРОСЫН ИХ СУРГУУЛИУДЫН БАЙР СУУРЬ ДАХИН ДЭЭШИЛЛЭЭ

THE РЕЙТИНГ ДАХЬ ОРОСЫН ИХ СУРГУУЛИУДЫН БАЙР СУУРЬ ДАХИН ДЭЭШИЛЛЭЭ

Сүүлийн үед Оросын их дээд сургуулиудын нэр хүнд дэлхийн рейтингүүдэд дээгүүр байр суурь эзлэх болсон. Чансаа өндөр их дээд сургуулиуд нь дэлхийн тэргүүлэх QS, THE, ARWU зэрэг рейтингүүдэд хэдийн жагсаад байгаа.

Саяхан гарсан 2019 оны дэлхийн хүмүүнлэгийн салбарын 536 их сургуулиудын THE рейтингэд М.В.Ломоновсовын нэрэмжит Москвагийн их сургууль, Эдийн засгийн их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургууль, Томскийн улсын их сургууль, Казанийн холбооны их сургууль, Уралын холбооны их сургууль гээд нийт 6 сургуулиуд багтсан байна.

THE рейтингийг Лондонд төвтэй дээд боловсролын чиглэлээр мэргэшсэн 7 хоног тутмын Times Higher Education сэтгүүлээс тогтоодог. Их сургуулиудыг үнэлэхдээ тухайн их сургуулийн үйл ажиллагааны цар хүрээ, шинжлэх ухааны төрөл бүрийн салбараас бүрдсэн 20000 дэлхийн тэргүүлэх экспертүүдийн санал асуулгыг явуулдаг. Түүнчлэн тухайн сургуулийн сургалтын чанар, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орлого, гадаадын багш оютнуудын эзлэх хувь зэргийг харгалзан үздэг байна.