ВШЭ 2021 оны элсэлтийн онлайн бүртгэл эхэллээ

ВШЭ 2021 оны элсэлтийн онлайн бүртгэл эхэллээ

2020 оны 11 дүгээр сарын 1-нээс гадаадын иргэд онлайн өргөдлөө гаргаж, бакалавр болон магистрын дээд тал нь 2 сургалтын хөтөлбөр сонгох боломжтой боллоо. Хөтөлбөрүүд өргөн сонголттой ба тухайлбал англи хэл дээрх болон хос дипломтой төгсөх хөтөлбөрүүд багтаж байна.  

Гадаадын иргэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээний дүнг  (IELTS, TOEFL, математикийн A-level г.м. ) тооцуулан Эдийн засгийн үндэсний судалгааны их сургуульд математик, англи хэлний шалгалт өгөлгүйгээр өргөдөл гаргах нь нээлттэй.

Түүнээс гадна, тус сургуулийн Зөвлөх төвийн мэргэжилтнүүд өргөдөл өгөх явцад гарах асуултуудад хариулахдаа баяртай байх бөгөөд холбогдох асуултуудаа и-мэйл, WhatsApp асууж, Zoom-д бүртгүүлэн, асуултууддаа онлайнаар хариулт авч, Эдийн засгийн үндэсний судалгааны их сургуульд элсэх бүхий л аргуудыг тайлбарласан вебинаруудын бичлэгийг үзэх боломжтой.

Сургуульд элсэх бэлтгэлээ одооноос эхлэж болох ба тус сургуулийн сайтаас бакалавр болон специалист зэргийн горилогчдод зориулсан  шалгалтын хөтөлбөртэй танилцаарай. Мөн нэмэлтээр олон төрлийн сэдвээр тест өгч өөрсдийн түвшингээ ч урьдчилан шалгах боломжтой. Сургуулийн талаарх бүх мэдээллийг цаг алдалгүй авч байхын тулд гадаадын элсэгчдэд зориулсан албан ёсны групп-д нэгдээрэй.