Гадаадын элсэгчдэд зориулсан шинэ боломжууд: Эдийн засгийн үндэсний судалгааны их сургуультай онлайн горимд хэрхэн танилцах вэ?

Гадаадын элсэгчдэд зориулсан шинэ боломжууд: Эдийн засгийн үндэсний судалгааны их сургуультай онлайн горимд хэрхэн танилцах вэ?

Дэлхий нийтээрээ онлайн горимд шилжсэн нь гадаадын элсэгчид Эдийн засгийн үндэсний судалгааны их сургуультай танилцах шинэ боломжуудыг нээж байна. 

Харин хаалттай хил хязгаар нь Zoom эсвэл MS Teams ашиглан өөр улсад виртуал орчинд очих боломжийг олгосон тул төсөлд оролцогчдын газарзүйн цар хүрээг өргөжүүлэх боломжтой болсон. Тиймээс гадаадын өргөдөл гаргагчид тус сургуулийн аль ч оюутны хотхонд, мөн аль ч байранд лекцэнд сууж болно. Оролцох боломжтой ямар төслүүд байна вэ?

Study Tour Experience

Энэхүү богино хугацааны сургалтын дадлага нь магистрын зэргээр суралцахаар зэхэж буй горилогчдод зориулагдсан. Горилогчид сонгосон боловсролын хөтөлбөрийн дагуу долоо хоногийн турш хичээлээ үзэх боломжтой юм. Study Tour нь тухайн хөтөлбөрт юу заадаг, багш нараас тавигдаж буй шаардлагыг ойлгох, оюутнуудын түвшин болоод бусад хөтөлбөртэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Дараагийн Study Tour 2021 оны 2 сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Class Experience

Энэ нь ВШЭ-ийн магистрын зэргийн элсэгчдэд зориулагдсан онлайн хичээлд хамрагдах боломжтой өөр нэг хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь горилогчид  лекцэд хамрагдаж сургуулийн орчинд бусад оюутнуудтай харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог бөгөөд америк, европын их сургуулиудад явагддаг форматтай төстэй юм.

Түүнчлэн Zoom онлайн зөвлөгөө, тэтгэлэг ба буцалтгүй тусламжийн тооцоолуур гэх мэт бусад хөтөлбөрүүд хэрэгжиж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] имэйлээр +7 (495) 531 00 59 утсаар, WhatsApp +7 (916) 311 85 21 дугаараар болон орос англи хэл дээр хөтөлдөг ВконтактеFacebookTelegram и Instagram хуудаснаас авах боломжтой.