Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн оюутнууд нано үйлдвэрлэлийн инновацийн бүтээгдэхүүний стандартчиллын салбарт шалгалтаа амжилттай өгч тэнцжээ. Өндөр технологийн дээд сургуулийн 20 орчим оюутнууд анх удаа “Нано үйлдвэрлэлийн инновацийн бүтээгдэхүүний туршилтын мэргэжилтэн” мэргэжлийн стандартын дагуу шалгалт амжилттай өгч, гэрчилгээгээ гардан авлаа. Арга хэмжээг 12-р сард «РОСНАНО» дэд бүтэц, боловсролын хөтөлбөрийн сангийн дэмжлэгтэйгээр «Нано салбар дахь гэрчилгээжүүлэлт - Инновацийн боловсон хүчин» нэртэй платформ дээр зохион байгуулав. Санаачлагчаар Красноярск бүс нутгийн инноваци, технологийн бизнес инкубаторын "КРИТБИ" нэгдэл байсан бөгөөд энэхүү санааг Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн Сургалтын асуудал эрхэлсэн проректор Владимир Смирнов дэмжиж, Өндөр Технологийн Хүрээлэнд туршилтын шалгалт хийхийг санал болгожээ. Тус хүрээлэнгийн захирал Евгений Анциферовын хэлснээр оюутныг бэлтгэх сургалтын чанарт шалгалт хийснээр боловсролын үйл явц сайжирдаг байна. Түүнчлэн диплом дээр нэмээд тус гэрчилгээтэй төгссөнөөр төгсөгчдийн өрсөлдөх болон дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх болно.