Умард арктикийн холбооны их сургуулийн Сайн дурынхны төв бүх Оросын тэмцээнд ялалт байгууллаа

Умард арктикийн холбооны их сургуулийн Сайн дурынхны төв бүх Оросын тэмцээнд ялалт байгууллаа  

ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамнаас Орос орон даяар дээд боловсролын шилдэг сайн дурын төвийг шалгаруулах уралдаан зохион байгуулж нийт таван ялагч тодрууллаа. Нийт 179 их сургуулийн 353 өргөдөл хүлээн авсан байна. Уралдаанд Умард арктикийн холбооны их сургуулийн Сайн дурынхны төв «Хамтрагчидтай харилцан ажиллах шилдэг хөтөлбөр» номинацид ялж амжилт гаргав.

Тус их сургуулийн ректор Елена Кудряшова “Энэ бол САФУ-ийн болон бүх сайн дурын ажилтны хийсэн бүтээснийг өндөрөөр үнэлсэн явдал боллоо” хэмээжээ.

Уг төв нь хотын настай хүмүүст туслаж, хандивын аянд оролцон, гадаадын оюутнуудад бэлэг өгч, амьтны асрамжийн газарт туслалцаа үзүүлснээс гадна, 2020 онд Умард арктикийн холбооны их сургуулийн сайн дурын ажилтнууд КОВИД 19 цар тахлын үед эмзэг давхрагын хүмүүс рүү чиглэсэн төрөл бүрийн аянд оролцсон байна. “БИД ХАМТДАА” харилцан туслалцаа үзүүлэх аяны хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хоол хүнс, эм тариа хүргэж өгч туслалцаа үзүүлэв. Энэ жилийн хувьд шинээр 170 хүн сайн дурынхны эгнээнд нэгдэж, байгаль орчин хамгаалах хөдөлгөөн идэвхтэй хөгжиж байгаатай холбогдуулан 2020 онд их сургуулийн нутаг дэвсгэр дээр дахин боловсруулах материал цуглуулах кампанит ажлын үр дүнд 2.2 гаруй тонн хаягдал цаас, 20 кг хуванцар цуглуулжээ.