Умард арктикийн холбооны их сургуулийн гадаад оюутнуудад зориулсан чиглүүлэгч багш нар

Умард арктикийн холбооны их сургуулийн гадаад оюутнуудад зориулсан чиглүүлэгч багш нар

Чиглүүлэгч багш нар нь САФУ-ийн нүүр царай бөгөөд гадаад оюутнуудын их сургуулийн талаар анхны сэтгэгдлийг бүрэлдүүлдэг хүмүүс юм. Тэд бол  гадны танихгүй оронд дөнгөж ирээд ямар байдагийг өөрсдийнхөө туршлага дээр мэдэрсэн ахлах курсын оюутнууд бөгөөд гол үүрэг нь гадаад оюутнуудад дасан зохицоход туслах явдал юм. Чиглүүлэгч багш нарын хийдэг ажил үүргийн талаар танилцуулъя. Үүнд:

- шинэхэн элсэгч/оюутнуудыг нисэх онгоцны буудал эсвэл төмөр замын буудал дээр тосч, угтан авах;

- сим карт худалдаж авах, банкны карт гаргах, мөнгөө солиулах, өдөр тутмын амьдралд шаардлагатай бусад зүйлийг худалдан авахад туслах;

- шилжилт хөдөлгөөний анхан шатны бүртгэлд бүртгүүлэх, дотуур байранд байрлахад туслах;

- их сургуулийн болон хотын дэд бүтэцтэй танилцуулах;

- зохион байгуулагдаж буй бүхий л үйл ажиллагааны талаар мэдээллэх;

-  гадаад оюутнуудтай харилцаа холбоо тогтоож, их сургуулийн амьдралд оролцуулж, САФУ-ийн сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлгөөнтэй танилцуулдаг.

Мөн сонирхож буй оюутан, элсэгчид тус багийн нэг хэсэг болох боломжтой.  Чиглүүлэгч багш нарын эгнээнд нэгдсэнээр хэлний чадвараа дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж, их дээд сургуулийн тэмцээнд оролцох, олон улсын тэтгэлэгт хамрагдахад нэмэлт оноо, дэмжлэг авах гээд маш олон шинэ боломжуудыг нээдэг.