Якутад залуу иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн “Ажил мэргэжлийн замнал” онлайн үзэсгэлэнг зохион байгуулна

Якутад залуу иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн “Ажил мэргэжлийн замнал” онлайн үзэсгэлэнг зохион байгуулна

Тус арга хэмжээ нь бүгд найрамдах улсын хүрээнд сурагчид, оюутан залуус болон ажил олгогчдыг хамрах бөгөөд 1-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Одоогийн байдлаар энэхүү үзэсгэлэнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ажил олгогчдын тоо 186 хүрсэн байна. Онлайн үзэсгэлэнгийн хүрээнд үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуй, орон сууц нийтийн аж ахуй, эрчим хүч, боловсрол, соёл гэх зэрэг салбарын хэсгүүд байх бөгөөд тухайн салбарт хамаарах ажил олгогчид нь нээлттэй ажлын байр, ажлын нөхцөл, тухайн чиглэлээр суралцах боломж гэх зэрэг мэдээллийг хүргэх юм.

Онлайн үзэсгэлэн дээр СV буюу товч намтар хэрхэн бэлдэх, өөрийгөө танин мэдүүлэх, илэрхийлэх чадварт хэрхэн сурах, “ОХУ дахь ажил хөдөлмөр” гэх системд өөрийн товч намтрыг хэрхэн бүртгүүлэх, байршуулах талаар тус тус зааж сургана.

 

Якутын хөдөлмөр эрхлэлтийн төвийн ажилтнууд нь үзэсгэлэнд оролцогсдод өөрийн ажил хөдөлмөрийг бүтээхэд сургаж, “Өөрийн ажил мэргэжлийг олох нь” сэдвээр сургалт явуулахаас гадна хөдөлмөрийн зах зээл дээр хөлөө олох, мэргэжил дээшлүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх юм.