«Quality Education–2020» олон улсын тэмцээнд Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн магистрын оюутан Михаил Шеркунков нэгдүгээр байр эзэлжээ.

«Quality Education–2020» олон улсын тэмцээнд Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн магистрын оюутан Михаил Шеркунков нэгдүгээр байр эзэлжээ.

Тус тэмцээнд 10 гаруй улсын 748 дээд ба дунд боловсролын байгууллагууд оролцов. Багш, суралцагчдын бүтээлч ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээн нь нийт 19 чиглэлээр явагддаг (Дэлхий судлалын чиглэл, физик, математик, химийн чиглэл г.м). Магистрын 2 дугаар курсын оюутан маань «Идэвхтэй шүүлтүүрт тэгш хэмтэй нөхөлтийн төхөөрөмжийн зүтгүүрийн ачаалал бүхий сүлжээнд ажиллах горимын судлал» сэдэвт төслийг танилцуулжээ.

Тэрээр энэхүү төхөөрөмжийн математик загварчлалыг цахилгаан станц, сүлжээ түүний систем судлалын тэнхимийн дэд профессор Степана Тигунцевагийн удирдлага дор боловсруулсан байна. Удирдагч багшийн хэлснээр тус оюутан маань бакалаврын зэргээр суралцаж байхдаа л уг сэдвийг их сонирхож судалдаг байсан гэнэ. Бүтээлийн гол зорилго нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэхэд оршиж байгаа бөгөөд төхөөрөмжийн патентийг авчээ. Мөн энэхүү олон улсын тэмцээний мэргэжилтнүүд уг бүтээлийн эрдэм шинжилгээний шинэлэг байдлын талаар цохон тэмдэглэсэн байна.