Хойд Дорнодын холбооны их сургуулийн залуу судлаачид «Ломоносов-2020» чуулганаас шагнал хүртлээ «Ломоносов-2020» 17 дугаар олон улсын чуулганы таван төрөлд Хойд Дорнодын холбооны их сургуулийн найман оюутан диплом гардан авчээ. Оюутнууд хэл шинжлэл, хэл судлал, эдийн засаг, эрх зүй салбарын төслүүд танилцуулж, 41 төрлийн суурь ба хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр явагджээ. Хойд Дорнодын холбооны их сургуулиас нийт 79 залуу судлаач нар оролцож ОХУ-ын Хойд Дорнодын хэл соёл шинжлэл, санхүү эдийн засгийн тэнхим болон хэл шинжлэл түүхийн тэнхимийн бакалаврын болон магистрын түвшний оюутнууд шагнал хүртэж, ялалт байгуулав. Хойд Дорнодын холбооны их сургуулийн санхүү эдийн засгийн тэнхимийн магистрын оюутан Анастасия Сивцевагийн дүгнэснээр «Ломоносов» чуулган нь төслөө танилцуулж мэргэжилтнүүдээр үнэлүүлдэг оюутнуудын дунд зохион байгуулагддаг хамгийн том үйл явдал юм гэжээ. Түүний хэлснээр “Би хөдөлмөр эрх зүйн хяналтын чиглэлээр ажилладаг тул энэ сэдвийг сонгосон. Нийгмийн болон хөдөлмөрийн ашиг сонирхол, ажилчдын эрхийг хамгаалах тал дээр маш их сонирхолтой. Арктикийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй нөхцлийг зохицуулах, төрөөс явуулах нөлөөлөл мөн хууль тогтоомж нэн шаардлагатай байгаа юм" хэмээн онцолжээ. Тэрбээр ОХУ-ын Алс Хойд хэсгийн хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын талаарх илтгэлээ танилцуулсан юм.