Хойд Дорнодын холбооны их сургуулийн математик мэдээлэл зүйн институтэд 976 горилогч өргөдлөө өгчээ

Хойд Дорнодын холбооны их сургуулийн математик мэдээлэл зүйн институтэд 976 горилогч өргөдлөө өгчээ

Хойд Дорнодын холбооны их сургуулийн математик, мэдээлэл зүйн институт 976 горилогчдоос 1823 өргөдөл хүлээн аваад байна. Элсэгчид, оюутнуудын дунд "Мэдээлэл зүй ба компьютерын инженерчлэл" бакалаврын зэрэг нь маш түгээмэл бөгөөд 317 хүн энэ чиглэлээр суралцахаар өргөдлөө өгчээ.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбар эрэлт хэрэгцээтэй байгаа нь өргөдөл гаргагчдын сонирхлыг төрүүлж байна гэж институтийн захирал Вера Афанасьева тэмдэглэв. Сайн мэргэжилтэн бэлтгэх түлхүүр нь суралцагчийн тууштай зан, тэвчээр, зүтгэл, мөн математикийн сайн суурь мэдлэг хэмээн тэрээр онцоллоо. 

Их сургуулийн зүгээс  программчлал, компьютерийн салбарын хичээлүүдэд ихээхэн анхаарал хандуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн математик, мэдээлэл зүйн институтэд мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Никифор Павловын удирдлага дор дугуйлангууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэрбээр “Оюутнууд маань Хойд Дорнодын холбооны нутагтаа програмчлалын шилдэгүүдэд  тооцогддог бөгөөд “blockchain технологийг ашиглан шийдэл боловсруулах” сэдэвт WorldSkills Russia мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний шагналт байранд шалгарч, төрөл бүрийн тэмцээн уралдаанд түрүүлж, МТ-ийн салбарт зохион байгуулагддаг хакатон тэмцээнд оролцож амжилт гаргадаг” хэмээн онцлон тэмдэглэжээ.