ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаа цахимаар хийлээ ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаа цахимаар хийж,2020 онд зохиосон ажлын тайлан, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. УЗ-ийн гишүүдээс холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар олон сайхан санал хүсэлт гаргасны дотор:1.Холбооны салбаруудын ажлыг жигдрүүлэх,2.УЗ-ийн гишүүдийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор ажлын чиглэл бүрээр хэсэг байгуулах. 3.УЗ-ийн гишүүд болон салбар зөвлөлүүдийн удирдлагын уулзалт, семинарыг тогтмол зохион байгуулах,4.УЗ-ын гишүүд байгуулагадаа сар бүр тодорхой хэмжээний татвар төлж байх зэрэг болно. Хурлаас холбооны 2020 онд зохиосон ажлыг "хангалттай" гэж үзсэний дээр 2021оны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг УЗ-ийн гишүүдэд уриаллаа.