ОХУ/ЗХУ-д төсгөчдийн бүх холбоодын нэгдсэн онлайн уулзалт амжилттай боллоо 2021 оны 4 сарын 21-ний өдөр 17:00 цагт ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн холбоодын удирдлагууд болон үе үеийн гишүүд, төгсөгчдийн нэгдсэн онлайн уулзалт боллоо. Хуралд нийтдээ 19 их сургуулийн 2000 орчим төгсөгчдийг төлөөлсөн 35 төгсөгчдийн холбоодын удирдлага, гишүүд оролцов.Уулзалтынголзорилгонь 2022 онд тохиох ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны 50 жил, Оросод монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойнуудыг тэмдэглэхтэй холбогдуулан ойг угтаж хийх ажил, арга хэмжээнүүдийг хэлэлцэх мөн төгсөгчдийн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байв. Онлайн уулзалтаар төгсөгчдийн холбоодын төлөөллүүд нь шинээр байгуулагдсан МАВСУЗ холбооны удирдлага гишүүдтэйгээ 2021-2022 онд хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөнийталаархэлэлцэж, өнөөдрийн байдлаар ОХУ-д суралцаж байгаа оюутнууд болон төгсөгчдийн хувьд тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр санал нэгдлээ. Ойн баяруудыг угтан зохион байгуулах гол ажлуудын хүрээнд орон даяар нийт гишүүдийг бүртгэл судалгааны ажлыг бүх холбоод, идэвхтэн гишүүдийг хамруулан зохион байгуулах, холбоо нэгдэл байхгүй төгсөгчдийн хувьд сургууль, хот, эсвэл ажил мэргэжлээр нь нэгтгэсэн холбоо байгуулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг төгссөн сургууль болон Монгол, Оросын холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, соёл урлаг, спортынаргахэмжээнүүдзохионявуулах, шилдэг төгсөгчдөө алдаршуулан Монгол, Оросын холбогдох байгууллагуудаас шагнуулан урамшуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Түүнээс гадна хэлэлцсэн асуудлуудын нэгэн чухал сэдэв нь ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын нийгмийн хангамж, амьжиргааны асуудал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төгсөгчдийн сургуулийн дараахь ажил олголт, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мөн бизнесийн салбарт ажиллаж байгаа төгсөгчдөө дэмжиж, үйл ажиллагаанд нь Холбооны зүгээс хувь нэмэр болох зэрэг асуудлуудыг хөндөж санал солилцсон бөгөөд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдэх төгсөгчдийн төлөөллийг томилон бодитой ажил өрнүүлэхээр санал нэгдэж тохиролцлоо. Дашрамд дурдахад, тус уулзалтанд оролцоогүй Орос, Зөвлөлтөд төгсөгч та ч мөн эдгээр ажил, арга хэмжээнүүдэд оролцох нь нээлттэй гэдгийг тэмдэглэе.