ОХУ/ЗХУ-д их дээд сургууль, техникум, тусгай мэргэжлийн сургууль, курс төгсөгчид, эрдэмтэд, суралцагчдад ИЛГЭЭХ ЗАХИДАЛ ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны дэргэд Боловсрол, шинжлэх ухаан, инноваци, эрүүл мэндийн хороо байгуулагдлаа 2021 оны 6 сарын 08-ны өдөр тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Оросод төгсөгчдийн Боловсрол, шинжлэх ухаан, инноваци, эрүүл мэндийн хороо байгуулагдлаа. Уулзалтанд ШУА хийгээд МАВСУЗ холбооны ерөнхийлөгч Д.Рэгдэл, БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч нар болох Д.Цогзолмаа, Б.Цэцэгсайхан нар, УЗ-ийн гишүүд Д.Батсайхан, Г.Жаргалмаа, Б.Оюунчулуун, Д.Нямтүшиг, Х.Жамбалмаа нар болон бусад төгсөгчид оролцов. Тус хорооны гол зорилго нь Сургуулиас нь төгсөгчдөө ажил, карьераа ахиулах, мэргэжил, боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг болгох, Оросын их дээд сургуулидын төлөөлөгчдийг Монголд урьж, төгсөгчидтэйгээ уулзалт зохион байгуулах, хамтарч ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээр сургуулиудын инноваци, ноу-хау, шинэ нээлт ололтуудыг Монгол нэвтрүүлэх боломжийг судлах, ОХУ болон ЗХУ-д сургууль төгсөгчдийг төгссөн сургууль болон хоттойгоо холбоотой байхад дэмжлэг үзүүлэх, айлчлал, аялал зохион байгуулахад оршиж байгаа юм. Цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний хувьд “Менторшип”, “Оросод төгсөгчдийн Know how” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, 50, 100 жилийн ойнуудын хүрээнд боловрол, шинжлэх ухаан, инновац, эрүүл мэндийн салбарын арга хэмжээнүүдийг з/б-лах, цуврал ивэнтүүдийг зохиох, тодорхой чиглэлүүдээр флэшмоб өрнүүлэх, Орос хэл сурахын ач холбогдол, Оросын боловсролын давуу талуудыг орчин үеийн залууст таниулан сурталчлах, ОХУ-ын их дээд сургуульд элсэгчдэд болон суралцаж буй оюутнуудад тулгамдсан асуудлыг нь шийдвэрэлэхэд БШУЯ-тай хамтран ажиллах, Оросын их сургуулиудын шинэ бүтээл, технологи, нээлт ололтуудыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-д болж буй эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд төгсөгчдийг өргөнөөр оролцуулахаар боллоо. Тус Хорооны ажил, арга хэмжээнүүдэд оролцох нь ОХУ-ын бүх түвшний боловсролын байгууллагуудын төгсөгчдийн хувьд нээлттэй тул хүссэн хэн бүхэн санал хүсэлтээ [email protected] и-мэйл хаягаар ирүүлж, хамтран ажиллах нь нээлттэй болно.