ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн 100%-ийн тэтгэлэг олгох Олон улсын олимпиадад оролцогчдын анхааралд! Олимпиадын тухай ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль нь Залуучуудын Олон улсын олимпиадыг зохион байгуулаад өдгөө 7 жил болж байна. Жил ирэх тусам уг олимпиадад оролцогчдын тоо нэмэгдэн, хамрах хүрээгээ тэлж, ялагч болсон оролцогчид Санхүүгийн их сургуульд үнэ төлбөргүй элсэн суралцаж байгаа билээ. Яагаад энэ олимпиадад оролцох хэрэгтэй вэ? Санхүүгийн их сургууль нь рейтингээрээ ОХУ-даа эхний 5-д ордог сургууль юм. Тус олимпиадад амжилттай оролцсоноор Санхүүгийн их сургуулийн нэрийн тэтгэлгээр суралцах эрх нээгдэх болно. Мөн шагналт байранд орсон элсэгчдэд Санхүүгийн их сургуульдтөлбөрийн50% хөнгөлөлттэйгээр суралцах эрх олгодог. Олимпиадад хэн оролцох эрхтэй вэ? Уг олимпиадад бүрэн болон бүрэн дунд боловсролтой гадаадын иргэн харъяат, иргэншилгүй хүмүүс, мөн түүнчлэн гадаадад амьдарч буй оросын иргэд оролцож болно. Оролцоо нь сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байна. Харин ОХУ-д байнгын оршин суух хаягтай иргэд оролцох боломжгүй юм. Хэзээ болох вэ? Уралдаан 2021 оны 9 сарын1нээс 3дугаар сар хүртэл хоёр үе шаттайгаар явагдана. 1) Эхний үе шат буюу үндсэн шалгаруулалт нь оролцогчдын илгээсэн баримт бичгийн хүрээнд явагдана (оролцогчид олимпиадад оролцож буй өөрсдийн шалтгаан, цаашдын хүсэл зорилгын талаар эссэ бичнэ) 2021 оны 9 сарын6-наас 2022 оны 3 сарын15-ныг хүртэл 2) Хоёрдугаар үе шат (төгсгөлийн) - компьютерийн тестийн шалгаруулалт (алсын зайн прокторинг онлайн тестийн журмаар) 2021 оны 12 сарын1нээс 2021 оны 3 сарын15ны хооронд Хэрхэн оролцох вэ? Дараах холбоосоор орж бүртгүүлэх хэрэгтэй https://my.fa.ru/auth/login Бүртгэл 2021 оны 9 сарын 6-наас эхлэнэ. Санхүүгийн их сургуулийн залуучуудын олон улсын олимпиадын талаарх болон бусад мэдээлэлтэй дараахь холбоосоор орж танилцана уу http://www.fa.ru/org/div/gprstm/mks/Pages/Home.aspx Та бүхэнд амжилт, ялалтыг хүсье!