card

 

ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Их Сургууль (МГИМО)

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль нь дэлхийн олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тэргүүлэх төв юм. Сургалт судалгааны уламжлалт үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ тус их сургуульд төр хувийн хэвшлийн удирдлага, санхүү, мэдээллийн технологийн шинэ хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. 

Их сургууль нь 1946 онд анхны Монгол оюутнууд суралцахаар ирэх үеэс эхлэн гадаад иргэдийг суралцуулж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш 4800 гаруй гадаад иргэд МГИМО-г төгсөж, тэдний ихэнхи нь нэртэй төр нийгмийн зүтгэлтнүүд, дипломатууд, эрдэмтэд, бизнесмэнүүд болон сэтгүүлчид болсон. Өнөөдөр МГИМО-д 1000 гаруй гадаад оюутнууд дэлхийн 82 улсаас суралцаж байна.

Сургуулийн тухай

Сургуулийн тухай

Байрлах хот: Москва хот
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:
  • Одинцово хот
  • Ташкент хот
Байгуулагдсан огноо: 1944 оны 10 сарын 14-ний өдөр
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:
  • QS олон улсын рейтингэд – 345-р байр
  • QS «Улс төрийн шинжлэх ухаан» рейтингэд - 37-р  байр
  • Дэлхийн шилдэг сургуулиудын  ангилалуудад: «Орчин үеийн хүмүүс», «Эрх зүй» ба «Хэл шинжлэл»
  • Мэргэжлийн ангилалуудын ТОП-300-д: «Түүх», «Эдийн засаг ба эконометрик», «Нийгмийн шинжлэх ухаан ба менежмент», «Хүмүүнлэгийн шинжлэх ухаан» 
  • RAEX – Орос улсын элит давхрага болон залуучуудын нэр хүндийг бүрдүүлэх манлайлагч нарын 3-р байр
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:
  • Олон улсын харилцаа
  • Гадаад орон судлал
  • Улс төр судлал
  • Эрх зүй 
  • Сэтгүүл зүй
Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд: ЕБС-ийн сурагчдад зориулсан МГИМО-ийн олон улсын олимпиад. Улс бүрээс шалгарсан ялагч нар нь тэтгэлгээр сурах, шагналт байранд орсон хүүхдүүд нь баримт бичгийн шалгаруулалтаар шалгалтгүйгээр төлбөртэй сурах эрх авдаг.

Их сургууль тоон үзүүлэлтээр

Амьдрах нөхцөл

1 Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр
  • 2 хүний өрөө - 1 сарын 10 000 руб.
2 Төлбөрийн нөхцөл
  • Семестрээр
3

Байрны нөхцөл

  • Өрөөндөө гал тогоотой
  • Өрөөндөө угаалгын өрөөтэй
  • Өрөөндөө ажлын хэсэгтэй
  • Оюутны байранд нь коворкинг орчныг бүрдүүлсэн
  • Оюутны байрандаа кафе, цайны газартай
  • Оюутны байрандаа чийрэгжүүлэх заалтай
4 Интернет Wi-fi
5

Оюутны амралт чөлөөт цаг

  • Спорт цогцолбор 
  • Соёлын төв
  • Киберспорт орчин бүхий Коворкинг бүрдүүлсэн
  • Оюутны клубууд
6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 56 руб.
  • Метро - 56 руб.
7
  • 1 сарын амьдралын өртөг
10,000 руб.

 

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Блокын гарчиг / card

Хүсэлт илгээх