card

Москвагийн барилгын улсын их сургууль (МГСУ)

Москвагийн барилгын үндэсний судалгааны их сургууль (МАДИ) нь ОХУ-ын барилгын чиглэлийн их дээд сургуулиудын толгойн сургууль юм.

Тус их сургууль нь орчин үеийн инженер, эрдэмтэд ба мэргэжилтнүүдийг бэлтгэхэд шинжлэх ухааны дэвшилтэт шинэ технологи дээр үндэслэн сургалтыг зохион байгуулдаг. МГСУ нь олон улсын 80 гаруй их сургууль, 35 орны шинжлэх ухаан-сургалтын төвүүдтэй хамтран сургалтын туршилтыг хэрэгжүүлж туршлага солилцохын зэрэгцээ ОХУ болон Европын барилгын сургалтын түвшинд идэвхитэй үүргийг гүйцэтгэн, нэр хүндээ олон улсад улам ахиулсаар байна.

Тус сургуульд 20 000 оюутан суралцдагаас 1000 гаруй нь 74 орноос сурч буй гадаад оюутнууд. МГСУ нь өнөөдөр барилга, дэд бүтцийн салбарт мэргэжлийн боловсролын 2, бакалаврын 15, магистрын 7, докторын 8 чиглэлээр бэлтгэж байна.

Оюутнуудад сурах тохилог орчин бүрэн хангагдсан бөгөөд шинжлэх ухаан болон техникийн номын сан, спортын ордон, орчин үеийн ая тухтай зоогийн газар, амралтын газар, олон улсын клуб, сургуулийн соёлын амьдралтай танилцах хөтөлбөрүүд өргөн сонголттойгоор хэрэгждэг.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх