card

Москвагийн автомашин-замын улсын техникийн их сургууль (МАДИ)

Москвагийн автомашин-замын улсын техникийн их сургууль (МАДИ) нь 1930 оны 12 сарын 13-нд байгуулагдсан. Өнөөдрийн МАДИ бол ОХУ-ын хамгийн том их сургуулиудын нэг бөгөөд зам, гүүр, нисэх онгоцны буудал, тээврийн тоног төхөөрөмж, цэргийн аж үйлдвэрийн цогцолбор, барилга байгууламж, автомат хяналтын систем, замын хөдөлгөөний менежмент, эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторууд, багш, судлаачдыг бэлтгэх шинжлэх ухаан-арга зүйн томоохон төв юм.

Мади-ийн 49 тэнхим, 90 лаборатори, 9 эрдэм шинжилгээний хүрээлэн, орчин үеийн сургалт, судалгааны төвүүд бүхий 5 өөр бүс нутаг дахь салбар сургуулиудад 15 мянга гаруй оюутан суралцаж байгаагаас 900 гаруй нь 80 орчим улс орноос ирсэн гадаад оюутнууд байна.

Мади дахь оюутнууд тохижилт сайтай оюутны дотуур байранд амьдарч, сайн дурын үйл ажиллагаануудад оролцон төрөл бүрийн спорт, урлаг, соёлын дугуйлан, секцүүдэд хамрагдан, сургуулийн дэргэдэх амралт сувиллын газруудад амарч зугаалан дурсамж дүүрэн оюутан цагаа өнгрөөдөг.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх