Москвагийн сэтгэл зүй, сурганы улсын их сургууль (МГППУ)
Москвагийн сэтгэл зүй, сурганы улсын их сургууль (МГППУ) бол Орос дахь анхны сэтгэл зүйн чиглэлийн их сургууль юм. Тус сургууль нь өнөөдөр улс орны нэр хүнд бүхий их сургууль гэдэг нь түүнд орох өрсөлдөгчдийн тоо болон төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дахь ихээхэн эрэлт хэрэгцээгээр харагддаг юм. 2017 онд МГППУ нь ISO 9001:2008 стандартын шаардлага, мөн олон улсын нэгдсэн IQNet жишгийг хангасан менежментийн чанарын системийн дагуу ажилладаг бөгөөд "Россия сегодня" агентлагийн үзүүлэлтээр хүмүүнлэгийн сругуулиудын дунд нэгдүгээр байр эзэлсэн байдаг.
МГППУ-ийн 12 факультетэд боловсролын сэтгэл зүй, нийгмийн сэтгэл зүй, зөвлөх ба клиник сэтгэл зүй, клиник ба тусгай сэтгэл зүй, хуулийн сэтгэл зүй, эрсдэлт сэтгэл зүй, улсын ба хотын удирдлага, гадаад хэл, мэдээллийн технологи, нийгмийн харилцаа холбоо, нийгмийн сурган хүмүүжүүлэх ухаан, зайны сургалтын факультетад 5000 гаруй оюутан суралцдаг.
Их сургуульд гадаад оюутнууд суралцах нөхцөл иж бүрэн бүрдсэн ба гадаад орнуудтай хамтран хэрэгжүүлдэг академик солилцооны хөтөлбөрүүдэд оролцох нь нээлттэй. Олон улсын магистрын хөтөлбөр, мөн хос диплом олгох хөтөлбөрүүдийг Болгар, Итали мөн Герман зэрэг улсуудтай хэрэгжүүлж байна. Мөн ЮНЕСКО-ийн "хүүхэд насны соёл-түүхийн сэтгэл зүй" тэнхимд олон улсын судалгааны магистрын "Соёл-түүхийн сэтгэл зүй ба боловсролд идэвхтэй хандах нь" хөтөлбөр хэрэгждэг бөгөөд энд тус салбарын дэлхийн нэр бүхий профессор, судлаач нар Австрали, Болгар, Их британи, Герман, Грек, Итали, Литв, Финлянд ба Швейцариас ирж хичээл заадаг. Оюутнууд сургалтын явцад практик ажлын туршлагыг төрөл бүрийн сэтгэл зүйн төвүүд, эрдэм-шинжилгээний лабораториудад, мөн ердийн сургалтын байгууллагуудад олж авч байна.