Оросын цаг уурын улсын их сургууль (РГГМУ)
Оросын ус цаг уурын улсын их сургууль (РГГМУ) нь 1931 онд байгуулагдсан. РГГМУ өнөөдөр хавсрага ус цаг уур, далай судлалын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг ОХУ-ын цорын ганц их сургууль учраас 1994 онд Бүх дэлхийн цаг уурын байгууллагын олон улсын бүсийн сургалтын төвийн статустай болсон.
1995 оноос хойш 50 гаруй оюутан Бүх дэлхийн цаг уурын байгууллагын тэтгэлгээр суралцан төгссөн бөгөөд сургуулийн төгсөгчид улс орныхоо цаг уурын байгууллагуудад удирдах албан тушаалд ажиллаж байна.
РГГМУ нь атмосферийн байдлыг шинжлэх, боломжит өөрчлөлтийг нь үнэлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хийх, хүрээлэн байгаа орчинд болж байгаа үйл явцыг загварчлаж сурах зэргээр байгалийн аюулаас урьдчилан сэргийлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, гол, нуур, усан санг судлах, усны урсцыг тооцоолох, нутаг дэвсгэрийн усны нөөцийг тодорхойлох, ус судлалын дэглэмийн элементүүдийг урьдчилан мэдээллэх, ус судлалын судалгаа шинжилгээний арга зүйг боловсронгүй болгох, тэнгисийн гүнийг судлах, дэлхийн далайн бүтэц, шинж чанарыг шинжлэх, экологийн экспертиз, мониторингийг хийх, экологийн мэдээллийн баазыг бий болгож хөтлөх, үйлдвэрийн газрын экологийн бодлогыг боловсруулах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах салбарт удирдлагын системийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр боловсон хүчнүүдийг бэлтгэж байна.