card

Владивостокийн эдийн засаг, сервисийн улсын их сургууль (ВГУЭС)

Владивостокийн эдийн засаг, сервисийн улсын их сургууль нь ОХУ-ын Холбооны  Алс Дорнодын тойргийн  нийслэл Владивосток хотод байдаг бөгөөд улс орны эдийн засгийн хүчирхэг дээд сургуулиудын нэг юм. Тус их сургуулийн кампус нь дэлхийн шилдэг загвараар баригдсан, хичээлийн болон оюутны байрны корпус, спорт, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг өнгөрүүлэх цогцолборууд, кафе, дэлгүүр сервис үйлчилгээний албууд нь нэгэн дээвэр дор хотын иргэдэд нээлттэй байдаг.

ВГУЭС-д АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Лаос, Узбекистан, Армени, Украин, Гүрж, Киргиз, Азербайджан,  Нигер, Конго, Афганистан зэрэг орнуудын 600 гаруй гадаад оюутнууд төлбөртэйгээр болон засгийн газрын тэтгэлээр суралцахаас гадна зарим нь хос дипломын хөтөлбөрөөр суралцаж хоёр улсын диплом гардаг авдаг. Мөн оюутан солилцооны хөтөлбөрийг БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын 13 их сургуультай хэрэгжүүлж байна.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх