Адыгейн улсын их сургууль (АГУ)
Адыгейн улсын их сургууль нь 1940 онд байгуулагдсан ба Адыгейн Бүгд найрамдах улсын сургалт-эрдэм шинжилгээний гол төв нь бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл орчин үеийн сонгодог их сургуулийн гол гурван үүрэг болох боловсрол, шинжлэх ухаан, бүс нутгийн хөгжлийг хангахад оролцож байна.
Тус сургуульд 11000 гаруй дотоод гадаадын оюутан залуус мэргэжлийн боловсролын олон чиглэлээр суралцаж байна. Адыгейн улсын их сургуулийн бүрэлдэхүүнд 2 дээд сургууль (Урлагийн дээд сургууль, Биеийн тамир жүдогийн дээд сургууль), 12 факультет (математик, компьютерийн ухаан, инженерийн физик, байгаль судлал, түүх, хэл шинжлэл, адыгей хэл, соёл судлал, гадаад хэл, хууль, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх, нийгмийн технологи, аялал жуулчлал, олон улсын), хүмүүнлэг-техникийн коллеж, цогц асуудлын эрдэм шинжилгээний институт, эрдэм шинжилгээний төв, лаборатори, музей, Улсын сансрын үйлчилгээний төв, оюутны бизнес-инкубатор, мэргэжил-бэлтгэлийн төв тус тус ажилладаг.
Тус их сургуулийг төгсөгчид сургуультайгаа үргэлж холбоотой байж, орос хэл, соёл, мэргэжлийн өргөн мэдлэг олгосон сургуулиа үргэлж талархан дурсдаг. Иймээс ч тэд төгсөгчдийн “АДЫГЕЙН ИХ СУРГУУЛЬ БИД БҮХНИЙ ГЭР” клубыг өөрсдийн санаачлагаараа байгуулсан. Та ч мөн энэхүү гэр бүлийн нэг хэсэг нь болоорой!