card

Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургууль (КГАУ)

Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургууль бол хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эдийн засаг, менежмент болон хуулийн чиглэлээр дээд, дунд боловсролын хөтөлбөрүүдийн дагуу өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг орчин үеийн боловсролын төв юм.

Өнөөдрийн байдлаар КГАУ-д 14000 гаруй оюутнууд бакалаврын 23, магистрын 8, дунд боловсролын 5 мэргэжлийн чиглэлээр суралцаж байна. Сургуулийн хэрэгжүүлж буй заах арга барил нь гадаадын иргэд их сургуулийн орчинд амархан дасах, орос хэлийг сайн сурах бүхий л нөхцөл бололцоогоор хангадаг.

Боловсолын чанар нь ОХУ-ын болон олон улсын менежментийн чанарын сертификатуудаар батлагдах бөгөөд, энэ нь тус сургуулийн оюутнууд Европын түвшинд боловсрол эзэмшдэгийг гэрчилж байгаа бөгөөд дипломонд хавсралтаар Европын стандартын сертификат олгодог.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх