Кемеровын улсын их сургууль
КХҮТИС нь өөрийн байгуулагдсан үеэс хойш олон салбарт боловсролын цогцолбор болтлоо өсч хөгжин, техник, технолог, эдийн засаг, удирдлагын чиглэлүүдээр чанартай боловсон хүчнийг бэлтгээд байна.
Өнөөдөр бол тус сургууль нь ТУХН-ийн орнууд, Урал, Алс Дорнод, Сибирийн хүнсний үйлдвэрлэлийн болон бусад үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллагуудын боловсон хүчнүүдийг бэлтгэх тэргүүн зэргийн төв нь болоод байна. Кузбассын их дээд сургуулиудын шилдэгүүдийн нэгэнд тооцогдох КХҮТИС нь Оросын түвшинд өндөр байр суурь эзлэж байгаагаа харуулсаар байгаа.
Их сургууль нь олон тооны ажилтан албан хаагчидтайгаас багш нарын тоо гэхэд 450 бөгөөд эдгээрээс зэрэг цолтой нь 70%-ийг эзэлдэг. Манай их сургуульд ажилладаг 13 профессор ОХУ-ын болоод олон улсын нийгэм, мэргэжлийн чиглэлийн академийн гишүүд байдаг. Мөн ОХУ-ын шинжлэх ухаан, техник, бусад салбарын гавьяат багш нар бий. Түүнээс гадна “Дээд боловсролын тэргүүний ажилтан”, “Дээд боловсролын байгууллагын тэргүүний ажилтан”, “Хүндэт химич” цол тэмлэгтэй ажилтнууд цөөнгүй байгаа.
КХҮТИС-ын материаллаг бааз нь байнгын нэмэгдэж шинэчлэгдэж байдаг. Өнөөгийн байдлаар их сургууль нь компьютерийн шинэ техникийн парк, 5 сургалтын байр, шинжлэх ухаан техникийн номын сан, хоолны газар, кафе, спорт цогцолбор, 4 зочид буудлын хэлбэрээр тохижуулсан оюутны дотуур байртай. Мөн 1-р оюутны байранд эрүүл мэндийн төв ажилладаг бөгөөд энд оюутнууд, аспирантуудын эрүүл мэндийн байдлыг үзүүлж, анхны түргэн тусламж үүзүүлдэг. 2-р оюутны байрны 9 давхарт “Юность” сувиллын газар үйл ажиллагаагаа явуулдаг. Дотуур байрууд нь бүгд интернэтэд холбогдсон.
КХҮТИС нь мэргэжилтэн бэлтгэхдээ бүх төрлийн дадлагын ажлуудад ихээхэн анхаарлаа хандуулдаг. Үйлдвэрлэлийн дадлагаа хийхээр оюутнууд Сибирийн бүс нутгийн бүхий л үйлдвэр аж ахуйн нэгжүүд болон түүнээс гадна Москва, Санкт-Петербургэд хүртэл ажилладаг.