card

В.Я.Горины нэрэмжит Белгородын хөдөө аж ахуйн их сургууль (БелГАУ)

В.Я.Горины нэрэмжит Белгородын хөдөө аж ахуйн их сургууль (БелГАУ) нь ОХУ-аас гадна гадаадад нэр хүндтэй бүсийн томоохон сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөдөө аж ахуйн цогцолбор юм. Тус их сургууль нь шинэ үеийн инновацийг чиглэсэн баялаг материаллаг бааз болон өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй. БелГАУ нь Оросод анх удаа ажил олгогчийн шаардлагыг хангахад чиглэсэн, төгсөгчдийн мэргэжлийн карьераа амжилттай эхлүүлэх боломжиийг олгож, хос мэргэжлийн сургалт нэвтрүүлж эхэлсэн.

Тус их сургууль нь өргөн хүрээнд бүтээлчээр сэтгэх чадвартай, алсын хараатайгаар урьдчилан харах, төлөвлөх ухаантай 21000 мэргэжилтэн бэлтгээд байна. Их сургуулийн төгсөгчдийн дунд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлийн томоохон аж ахуйн удирдлага, ахлах мэргэжилтэн багагүй байгаагаас гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, шинжлэх ухаан, судалгааны чиглэлийн боловсон хүчнүүд ихээхэн байдаг.

Бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтууд нь 6 факультетад явагддаг. Үүнд: хөдөө аж ахуйн, малын анагаах ухааны, инженерийн, технологийн (зоотехник, болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт), эдийн засгийн, эчнээ сургалтын факультетууд. Мөн их сургуулийн тусгай дунд боловсролын факультетад (коллеж) мэргэжил эзэмших боломжтой.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх