card

В.Г.Шуховын нэрэмжит Белгородын технологийн улсын их сургууль (БелГТУ)

В.Г.Шуховын нэрэмжит Белгородын технологийн улсын их сургууль /БТУИС/ бол барилгын материал ба барилга байгууламжийн үйлдвэрлэлийн салбар дахь Оросын мэргэшсэн томоохон дээд сургуулиудын нэг бөгөөд дэлхийн боловсрол, шинжлэх ухааны орон зайд өндөр үнэлгээ авсаар ирсэн. Ижил төрлийн их сургуулиудын дунд БТУИС нь боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлүүдээр олон жил нэгдүгээр байруудыг эзэлж, Оросын дээд сургуулиудын шилдэг 100-д ордог.

Их сургуулийн бүрэлдэхүүнд 9 дээд сургууль, 42 тэнхим багтдаг. Үүнд: Архитектур-барилгын дээд сургууль, Машин үйлдвэрлэл ба технологийн дээд сургууль, Эрчим хүч, мэдээллийн технологи ба удирдлагын системийн дээд сургууль, Тээвэр-технологийн дээд сургууль, Эдийн засаг ба мененжментийн дээд сургууль, Хими-технологийн дээд сургууль мөн Магистрын дээд сургууль, Эчнээ сургалтын дээд сургууль, Зайн технологи ашиглан эчнээ сургалт явуулдаг дээд сургууль зэрэг байна.

Түүнээс гадна сургуулийн 35 га газар дээр сургалт-лаборораторийн байрнууд, туршилт-үйлдвэрлэлийн бааз, шинжлэх ухаан-техникийн номын сан, спорт цогцолборууд, оюутны соёлын ордон, оюутны дотуур байрнууд мөн багш нарын байр, хүнсний үйлдвэрлэл зэрэг орчин үеийн их сургуулийн иж бүрэн цогцолбор хотхон байдаг.

Өнөөдрийн байдлаар БТУИС-д 25000 орчим оюутан, түүнээс 1500 нь европ, ази, америкийн орнуудын иргэд боловсрол эзэмшиж байна.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх