card

Тувагийн улсын их сургууль (ТувГУ)

Тувагийн улсын их сургууль (ТувГУ) нь Тувагийн Бүгд Найрамдах улсад байдаг цорын ганц улсын их сургууль, Бүгд Найрамдах улсын шинжлэх ухаан, боловсрол, төрийн байгуулал болон улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг эрдмийн уурхай юм.

Их сургууль нь хичээлийн 6 байр, оюутны 6 байртай. Түүнчлэн оюутнуудын сургалтын болон үйлдвэрлэлийн дадлага явуулах, судалгаа шинжилгээ, туршилтын ажил хийх бүтцийн нэгжүүдтэй. Амьтан, экологи, эрдэс судлалын музей ажилладаг. 2009 онд Төв Азийн археологи, түүх, угсаатны музей нээж, байгаль-газар зүйн факультетэд агробиостанци ажиллаж эмийн болон техникийн, түүнчлэн ховор, устаж байгаа ургамал үржүүлгийн талбай /дендрарий/ байгуулагдсан юм.

Тувагийн улсын их сургууль дээд боловсрол болон боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, багшлах ажлын хүрээнд олон улсын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Эх орны төвийн болон Сибирийн бүс нутгийн их сургуулиудтай олон жилийн уламжлалт харилцаа тогтоож, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа явуулж ирсэн.

Жил бүр Тувагийн улсын их сургуулийн урилгаар Турк, Монгол, АНУ, БНХАУ-ын оюутнууд ирж суралцан, их сургуулийн эрдэм багш, судлаачидтай хамтран ажиллах, лекц унших зорилгоор Европ, Ази, Америкийн шинжлэх ухааны байгууллагуудын аспирант эрдэмтэн, судлаач нар хүрэлцэн ирдэг.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх