Үндэсний судалгааны цөмийн улсын их сургууль (МИФИ)
МИФИ бол Оросын эдийн засгийн цөмийн салбар, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн болон бусад өндөр технологийн салбарт элит мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний шилдэг их сургуулиудын нэг юм. Мөн түүнчлэн цөмийн судалгаа, технологи, лазер, плазм, цацрагийн технологи, бичил долгионы наноэлектроник, нанобиотехнологи, био анагаах ухаан, анагаах ухааны физик, мэдээллийн технологи зэрэг салбаруудаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.
Үндэсний судалгааны цөмийн улсын их сургууль нь сансрын судалгаа болон технологиуд, цөмийн болон сансрын хэрэглээний материалууд чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд явулахаас гадна их сургуулийн зүгээс дэлхийн эдийн засгийн технологи, үйлдвэрлэлийн салбарын хяналт, эксперт-шинжээч, Оросын болон дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэл технологийн аудит, цөмийн эрх зүй, олон улсын шинжлэх ухаан технлогийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулдаг.
МИФИ нь Оросын үндэсний төдийгүй дэлхийн рейтингүүдэд дээгүүрт ордог сургуулиудын нэгээр зүй ёсоор тооцогддог.