card

Оросын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургууль (УрФУ)

Уралын холбооны их сургууль (УрФУ) нь 100 гаруй жилийн түүхтэй, суурь боловсрол олгохын зэрэгцээ орчин цагийн тулгамдсан асуудлыг инновацийн байр сууринаас шийддэг ОХУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.

Уралын нийслэл Екатеринбург хот нь дэд бүтэц сайтай маш хурдацтай хөгжиж байгаа томоохон шинжлэх ухаан, соёл, боловсролын төв болохоос гадна “хязгааргүй боломж”-той (албан ёсны уриалга нь) хотын хувьд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын бизнес эрхлэх ОХУ-ын томоохон ажил хэргийн төв болно.

УрФУ нь байгалийн, техникийн, нийгмийн, хүмүүнлэгийн мөн эдийн засгийн ухааны салбарт бакалаврын, магистрын, аспирантурын, докторын түвшний 400 гаруй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг цогцолбор байгууллага болно. Тус их сургуульд дэлхийн 86 орны 35 000 гаруй оюутан суралцаж, физик, инженерчлэл, нийгмийн болон улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг дэлхий дахинд алдартай 4000 гаруй эрдэмтэн багш ажиллаж байна. УрФУ нь нийт 360 000 гаруй төгсөгчиддтэй.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх