Уралын хуулийн улсын их сургууль (УрГЮУ)
Уралын хуулийн улсын их сургууль (УрГЮУ) нь 1918 онд байгуулагдсан бөгөөд Оросын хамгийн их нэр хүндтэй боловролын байгууллагуудын нэг юм.
УрГЮУ нь өндөр чадварлаг хуульчдыг бэлтгэхдээ дээд сургуулийн шилдэг уламжлал, эрх зүйн үнэт зүйлсийг баримталдаг эрдэмтэд, багш ажилтны хамт олон юм.
Тус сургууль нь төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, улсын корпорацууд, шүүх, хууль, прокурор, аюулгүй байдал, мөрдөн, гааль, татварын алба, санхүү, банк, хөрөнгө оруулалт, даатгалын байгууллагуудаас гадна үйлдвэрлэл, гадаад эдийн засаг, консалтинг (аудит, маркетинг), үл хөдлөх хөрөнгийн эргэлт, олон улсын болон дипломат, консулын газар, гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани, гадаадын байгууллагууудад ажиллах өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг.
УрГЮУ нь өвөрмөцөөр сэтгэдэг, харилцаа сайтай, амбицтай, амжилтанд хүрэх чаадвартай хүмүүсээс гадна бие даасан сонголтыг хийж чаддаг, их ажиллахад бэлэн, хариуцлагыг өөртөө авч чаддаг хүмүүсийг сонирхдог.
Өнөөдөр Уралын улсын хуулийн их сургууль нь эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, өндөр мэргэжлийн хуулийн боловсон хүчнийг бэлтгэх талаар Орос Улсад хамгийн том их сургуулийн нэг болсон юм.