card

Г.Р.Державины нэрэмжит Тамбовын улсын их сургууль (ТамГУ)

1918 онд байгуулагдсан Тамбовын улсын их сургууль (ТамГУ)-д өнөөдөр 13000 оюутан, түүний дотор дэлхийн 64 орны 2400 орчим залуус суралцдаг.

Анагаах ухаан, экологи, нанотехнологи, мэдээллийн технологи, эдийн засаг, хэл судлал, когнитив хэл шинжлэл, менежмент зэрэг идэвхтэй хөгжиж байгаа салбаруудад 150 гаруй мэргэжлээр бакалавр, мэргэжилтэн, магистр, аспирантур, докторантур бэлтгэх сургалтыг явуулдаг. Зарим төрлийн мэргэжлээр англи, франц хэл дээр сургалтаа явуулж байна.

Цаг агаарын таатай уур амьсгал, хотын сэтгэл татам байдал, хэрэглэгчдийн болон гадаад оюутнуудын дотуур байрны харьцангуй боломжийн өртөг зэрэг нь ТамГУ-д суралцах оюутан залуусыг татдаг нь онцлог.

Гадаадын олон оюутан тус сургуулийн бэлтгэл ангид эхлэн суралцаж, орос хэлийг судлан, анагаах ухаан-биологийн, хүмүүнлэгийн болон эдийн засгийн чиглэлээр дагнан суралцдаг. Оюутнууд уран бүтээлийн уралдаан, спортын тэмцээнд идэвхтэй оролцож, “ТамГУ-ийн үндэстний соёлын Өдрүүд”-ээр олон улсын уламжлалт наадамд дуулж, бүжиглэж, жүжиглэн, хоол хийх ур чадвараа үзүүлж, өөрийн эх орон, соёл, уламжлалаа таниулан сурталчилчилдаг билээ.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх