card

Тюмений аж үйлдвэрийн улсын их сургууль (ТИУ)

Тюмений аж үйлдвэрийн их сургууль (ТИУ) нь ОХУ-ын шинжлэх ухаан-боловсрол, их сургуулиудын томоохон цогцолборуудын нэг бөгөөд түлш-эрчим хүчний болон эдийн засгийн бусад салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Уралаас Номхон далайн хүртэлх цорын ганц их сургууль юм.

Тус сургуульд 30000 гаруй оюутан суралцдагаас 1500 гаруй нь дэлхийн 38 орноос ирсэн гадаад оюутнууд. Тус их сургуулийн бүрэлдэхүүнд Тюмений 7 дээд сургууль (Геолог, нефть хий олборлох дээд сургууль, Барилгын дээд сургууль, Аж үйлдвэрийн технологи, Инженерийн дээд сургууль, Тээврийн дээд сургууль, Үйлчилгээний салбарын удирдлагын дээд сургууль, Архитектор, дизайны дээд сургууль, Нэмэлт болон зайн боловсролын дээд сургууль), Олон мэргэжилт коллеж, лицей сургууль орохоос гадна аспирантур, докторантурын сургалт явулдаг.

Бэлтгэх чиглэлийн хүрээ их өргөн бөгөөд үүнд нефть хий, геологи, машин үйлдвэрлэл, химийн технологи, техносферийн аюулгүй байдал, тээврийн үйл явц, мэдээлэл зүй, эдийн засаг, менежмент, уран барилга, барилга болон нийт 47 чиглэлээр бакалавр, 57 чиглэлээр магистр бэлтгэж байна.

Оюутны хэрэгцээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын лаборатори, янз бүрийн мэдээллийн хэрэгсэл бүхий танхим, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн болон спортын клуб, секцүүд, орчин үеийн дотуур байр, кафе, спортын танхим, номын сан-мэдээллийн төв, уншлагын танхим, сувилал, хотоос гадна байдаг сувилал, сургалт-бэлтгэлийн бааз ажилладаг.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх