card

Алс дорнодын холбооны их сургууль (ДВФУ)

Алс дорнодын холбооны их сургууль бол Оросын алс дорнодын томоохон дээд сургууль бөгөөд ази-номхон далайн бүсийн академик суурь газар юм.

Русский арал дээр төвлөрүүлсэн их сургуулийн хотхонд олон улсын боловсролын хөтөлбөр ба эрдэм шинжилгээний судалгаа явуулах, мөн орчин үеийн өвөрмөц тоног төхөөрөмж, орчин үеийн сургалтын технологи эзэмшсэн дэлхийд нэртэй эрдэмтэн, багш нарын оролцуулах нөхцлийг бүрдүүлсэн нь шинэ сэдэлт бүхий үеийг хүмүүжүүлж, сургах боломж юм.

Алс дорнодын холбооны их сургуулийн 5 одтой шинэ оюутны хотхон бол Оросдоо тэргүүлэх төдийгүй дэлхийд танигдсан дэд бүтцийг цогцолсон байдаг. Сургууль нь Номхон далайн эрэгт, Владивосток хотын ойролцоох экологийн цэвэр Русский арал дээр байрладаг. Энэ бол жинхэнэ оюутны смарт хотхон юм: тохилог, гэгээлэг, зочломтгой мөн аюулгүй. Өнөөдөр их сургуульд дэлхийн 52 орны 3200 гаруй оюутан суралцдаг бөгөөд үүний улмаас давтагдашгүй олон соёлт орчин нөхцөл бүрджээ.

Сургуулийн бүтцэд 150 технологийн хувьсал хийх ирээдүйн чиг баримжааг агуулсан боловсролын хөтөлбөр бүхий 9 сургууль багтдаг: Инженерийн сургууль, Биоэмнэлэг зүйн сургууль, Байгаль шинжлэлийн сургууль, Дорнодын дээд сургууль - бүс нутаг ба олон улсын судалгааны сургууль, Хуулийн сургууль, Эдийн засаг менежментийн сургууль, Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сургууль, Урлаг, соёл, спортын сургууль мөн Сурган хүмүүжүүлэхийн сургууль.

Зургийн цомог

Байршил

Блог

Бусад нийтлэлүүд

Хүсэлт илгээх