Приволжийн анагаахын судалгааны их сургууль (ПИМУ)
Приволжийн анагаахын судалгааны их сургууль (ПИМУ) бол эртний их сургуулиудын нэг юм. Их сургууль нь шинжлэх ухаан-судалгаа, сургалт-хүмүүжлийн ажлаа дэлхийн болон өөрийн орны сонгодог уламжлалд түшиглэн боловсрол анагаахын салбарын орчин үеийн зарчим, шинэ хандлагыг удирдлага болгон амжилттай хэрэгжүүлж, сургалтаа англи, орос хэл дээр явуулж байна.
ПИМУ нь боловсролын байгууллага төдийгүй бүрэлдэхүүндээ их сургуулийн эмнэлэг, хүүхдийн эмчилгээ, гэмтэл согог судлал, шүд, эрүү ам судлал, ерөнхий анагаахын дээд сургууль, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өндөр технологийн ажиллагаа, шинжлэх ухааны судалгаа явуулах боломжтой урьдчилан сэргийлэх анагаах ухаан, туршилтын хавдар судлал, био анагаахын технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй.
Тус сургуульд өнөөдөр дэлхийн 58 орны 1000 гаруй гадаад оюутнууд суралцах ба тэдэнд зам тээвэр, соёлын дэд бүтэц сайн хөгжсөн дүүргүүд дахь тохилог оюутны байрууддаа амьдрах боломж олгодог.