card

ҮЙЛЧИЛГЭЭ

EDURUSSIA Төвөөс танд доорх үйлчилгээнүүдийг санал болгож байна.

1. Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөр

Жил бүр ОХУ-ын Засгийн газраас Монголын хүүхэд залууст бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэхээр 100 хувийн үнэ төлбөргүй суралцуулахаар 550-600 тэтгэлгийг олгодог. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэг энэ намар зарлагдахаар хүлээгдэж байна.

Тэгвэл үүнд хамрагдах нэгэн боломж нь EDURUSSIA Төвөөс хэрэгжүүлж буй Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөр юм.

Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөр нь орос хэлийг ОХУ-ын шилдэг их сургуулиудад суралцуулахын зэрэгцээ тухайн жилд зарлагдах тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд амжилттай оролцуулахад чиглүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээс гадна, ТОП-5 сургуулийн 100 хувийн тэтгэлэгт хамруулах зорилготой EDURUSSIA төвийн багц үйлчилгээ юм. Яг ОДОО манай төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг 8 дахь удаагийн “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2022” зарлагдсан байгаатай холбогдуулан тус хөтөлбөртөө хөнгөлөлт урамшуулал зарласан байгаа билээ.  

Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд 4-5 жил ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцана
  • Сар бүрийн мөнгөн тэтгэмж авна
  • Суралцах үедээ давхар ажил хийх боломжтой
  • Бакалавр,магистр,доктор,мэргэжил дээшлүүлэх,зуны сургалтын хөтөлбөрүүдээс өөрөө сонголтоо хийнэ
  • Сургууль, байр–нэгдсэн кампус хотхонд байрлана
  • Орос хэлийг орчинд нь сурах тул хэлээ богино хугацаанд түргэн сурах нөхцөл бүрдэж, оросын ахуй, соёлтой танилцах өргөн боломжийг олгодог
  • Мэргэжлийн орос хэлээ үзэхээс гадна, мэргэжлийн суурь хичээлүүдээ судлана

     Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөрт тавигдах шарадлагууд:

     Бакалаврын сургалтанд горилогчид:

  • ЕБС төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2-с илүүгүй “C” дүнг зөвшөөрнө)
  • 11-р ангийн суралцагчид “B” дүнгээс доошгүй байх
  • 1, 2-р курсын оюутнууд: дундаж оноо 2,8-аас доошгүй байх

Магистр, докторын сургалтанд горилогчид:

  • Дундаж оноо 2,8-аас доошгүй байх

Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөрт шаардахГҮЙ үзүүлэлтүүд:

  • Нас харгалзахгүй
  • Орос хэлний оноо (TOEFL, IELTS, HSK шиг) хэрэггүй
  • ЕЭШ-ийн оноо тооцохгүй
  • Банкинд мөнгө байршуулах, санхүүгийн баталгаа хэрэггүй

Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

  • ЕБС төгсөгчид /он харгалзахгүй/
  • 1,2-р курсын оюутнууд
  • Их дээд сургууль төгсөгчид
  • Бакалавр, магистр, докторын зэрэгт горилогчид

Та эдгээр шаардлагуудыг хангаж байхад зөвхөн доорх формыг бөглөхөд л хангалттай.

Дэлгэрэнгүй

2.ОХУ-ын их сургуулиудын Тэтгэлэгт Бэлтгэх Сургалтууд

ОХУ-ЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТУУД

Та 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй, гэвч хэрхэн шалгаруулалтанд оролцох, орос хэл болон мэргэжлийн хичээлийн шалгалтандаа хэрхэн бэлтгэх, юунаас эхлэх, бичиг баримтуудаа хэрхэн бүрдүүлэх зэргээ мэдэхгүй байвал, ОХУ-ын шилдэг их сургуулиудтай хамтарсан Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд хамрагдаж, эдгээр бүх цогц мэдлэг, мэдээллийг эзэмшээрэй!Их сургуулиудын багш нар LIVE хичээлүүдээрээ өөрсдөө Таныг бэлдээд, зөвлөөд, чиглүүлээд, сургаад өгнө.

Тэтгэлэгт бэлтгэх онлайн сургалтаар:

  • ОХУ-ын их сургуулиудын хөтөлбөрөөр орос хэлээ заалгана
  • Оросын их сургуулиудын багш нар сургуулиасаа ШУУД LIVE-аар хичээлээ орно
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд явагдана
  • Тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд амжилттай оролцох вебинаруудад хамрагдана
  • ОХУ-ын их сургуулиудын Сертификат олгоно

Сургалтын хөтөлбөрийн онцлог:

  • Оросын боловсрол, Оросод сурахын давуу талууд, 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжууд, тэтгэлэгт тавигдах шаардлагууд, тэтгэлгийн хэлбэр, хэмжээ, бичиг баримт бүрдүүлэлтийн талаарх мэдлэг олгоно
  • Орос хэлний мэдлэгийн түвшингээр хуваарьлан, суралцагч бүрт хүрч заана
  • ОХУ-ын их сургуулиудын сурах бичиг, сургалтын материалуудаар хангагдана
  • Сургалтууд нь онол, дүрэм, кэйс, тест, тоглоомын зэрэг сонирхолтой хэлбэрээр явагдана
  • Албан ёсны, баталгаатай эх сурвалжийг үндэслэнэ
  • Орос орон, орос хүмүүсийн онцлог, амьдрах, суралцах орчин, стипенди, үнэ ханш, оюутны хөнгөлөлтүүд, байр, хоол, унаа, эрсдлээс хамгаалах, Орос дахь монгол оюутнуудын онцлог, хэрхэн биеэ авч явах талаар цаг үеийн зөвлөгөө мэдээлэллээр хангагдана
  • Орос руу тэтгэлгээр суралцахаар явахад шаардагдах  бичиг баримтын бүрдэлт, виз, эрүүл мэндийн даатгал, Орос дахь бүртгэл, хувийн бэлтгэл зэргийн талаар оновчтой мэдээлэл, зааварчилгаануудыг авна
  • Оросод төгсөгчид болон оюутнуудтай хийх уулзалтуудад оролцоно, мэдээлэл туршлага солилцоно
  • Практикт ойр, их сургуульдаа элсэн суралцахад хүртэл нь эргэх холбоотой байна

Сургалтын төрөл блокоор оруулах

  • 2 сарын эрчимжүүлсэн Онлайн сургалт
  • 4 сарын Онлайн сургалт
  • 1 жилийн сургалт

Сургалт явуулах багш, зочин спикерүүд:

  • ОХУ-ын их дээд сургуулиудын багш, профессорууд
  • Монголын орос хэлний шилдэг багш нар
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох лекторууд
  • Карьер төлөвлөлт, хувь хүний хөгжлийн экспертүүд
  • ОХУ-ын их сургуулиудын тэргүүний монгол төгсөгчид
  • Оросод сурч буй монгол оюутнууд

 

 

Дэлгэрэнгүй

3. Орос хэлний зуны сургалт

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд оролцоход орос хэлний босго оноо бус харин тодорхой хэмжээний орос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг.

Иймд EDURUSSIA төвөөс элсэгчдийг тэтгэлгийн сонгон шалгаруулалтад бэлтгэх үүднээс ОХУ-ын шилдэг их сургуулиудтай хамтарсан Орос хэлний онлайн танхим хосолсон зуны сургалтдаа элсэлтээ авч эхлээд байна.

Дэлгэрэнгүй

4. Бусад үйлчилгээ

5.Ментор, коучинг хөтөлбөрүүд

Дэлгэрэнгүй

6.Орос хэлний ярианы клуб

7.TORFL орос хэлний түвшин тогтоох шалгалт

Дэлгэрэнгүй

8. “Аялангаа сурцгаая” хөтөлбөр

9.Баталгаат орчуулгын үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх