Лобачевскийн нэрэмжит их сургууль

Лобачевскийн нэрэмжит их сургууль (ННГУ) нь монгол  оюутнуудад  дараах давуу талуудыг бий болгох тул Та өөрийн хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байх болно.

Тус их сургууль нь боловсролын салбарт тэргүүлэгч орнуудын QS, THE, US Best Global University Rankings, RUR, MOS EUR –ийн эрэмбээр шилдэг их сургуулиудын тоонд багтдаг тул Лобачевскийн нэрэмжит их сургуулийн дипломыг дэлхийн олон улсад  хүлээн зөвшөөрдөг. ННГУ-гийн  хэд хэдэн сургалтын хөтөлбөрүүд  олон улсын  магадлан итгэмжлэлтэй  тул  төгсөгчдөд  нэмэлтээр Европын дипломын хавсралт олгогддог. Манай их сургууль нь Олон улсын шинжлэх ухаан, боловсролын холбоо, Консорциумуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.  Иймд ННГУ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсрол эзэмшүүлдэг  их сургуулиудын нэг юм.

Эдийн засаг, газар зүйн байрлал сайтай. ННГУ нь  Волга Холбооны дүүргийн томоохон аж үйлдвэр, түүх, соёлын төв болох 1.3 сая хүн амтай  Нижний Новгород хотод байрладаг.  Тус хот нь NUMBEO олон улсын рэйтинг, PаботаRU,  СберЗдоровье үйлчилгээний үнэлгээгээр  Оросын хамгийн амар тайван бөгөөд амьдрахад таатай хотоор шалгарсан.

Шинжлэх ухаан, судалгааны чиглэлийг маш эрчимтэй  хөгжүүлдэг. Өнөөдөр  тус их сургууль нь дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх "Тэргүүлэх зорилт 2030" Улсын хөтөлбөрийн судалгааны ажлаараа шалгарсан 18 их сургуулийн тоонд багтаж, Дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, боловсролын төв "Техноплатформ-2035", Физик, математикийн үндэсний төвийн гол гишүүн юм. Физик, математикийн үндэсний төвийн дэргэд дэлхийн жишигт нийцсэн "Фотоникийн төв" шинжлэх ухааны төв, "Сансрын харилцаа холбоо, навигац" -ийн тэргүүний инженерийн сургууль зэргийг байгуулан ажиллуулж, Дэлхийн жишигт нийцсэн "Неймарк" мэдээллийн технологийн кампус, "Квантын хөндий" шинжлэх ухаан, технологийн инноваци төв зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхэд оролцож байна.

Оюутны дотуур байр амьдрах бүхий л нөхцөлөөр хангагдсан. Гадаад оюутнуудад нэг коридорын загвартай,  блок (орон сууцны загвартай), «хостел» (зочид буудлын загвартай) гэсэн 3 төрлийн дотуур байрыг санал болгодог. 

Шилдэг эрдэмтэн, багш нартай.  Тус их сургуульд 1400 гаруй багш ажилладаг бөгөөд тэдгээрийн дотор Оросын ШУА-ийн профессор, сурвалжлагч гишүүн, Орос, гадаадын тэргүүлэх эрдэмтэд, бизнес, төрийн байгууллагуудын төлөөлөгчид ажилладаг.  Тус сургууль нь QR Stars –ын  заах чанарын үнэлгээгээр  5 од хүртсэн.

ННГУ нь үндсэн мэргэжлийн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдээ орос эсвэл англи хэлээр заадаг  (Үүнд: анагаах ухаан, биологи; байгалийн ухаан; эдийн засаг; нийгэм-хүмүүнлэгийн болон үүний дотор "ирээдүйн мэргэжил"). Орос хэл огт мэдэхгүй  горилогчдод зориулсан  “Гадаад иргэдэд заах орос хэл”-ний сургалттай.

Манай  их сургууль дээр  Серб, Франц, Чех, Ази Номхон далайн мөн  Армен судлалын  зэрэг Олон улсын нөөцийн төвүүд ажиллаж оюутнуудад зориулан   хэлний курс, ярианы клуб, соёлын арга хэмжээнүүдийг  (үзэсгэлэн, наадам, тэмцээн) зохион байгуулдаг.

Оюутан таныг Лобачевскийн нэрэмжит их сургуулийн найрсаг хамт олны нэгэн гишүүн болохыг  урьж байна!  Амжилттай ирээдүйгээ бидэнтэй хамт бүтээгээрэй!