ВВГУ бол Оросын Алс дорнод дахь тэргүүлэх бизнес сургууль юм. ВВГУ-ийн хөтөлбөрүүд нь эдийн засаг, бизнес, менежмент, аялал жуулчлал, дизайн, инженер, олон улсын харилцаа, телевиз сэтгүүл зүй, хэл шинжлэл, багшийн зэрэг бусад олон чиглэлтэй.
Өмнөдийн холбооны сургууль (ЮФУ) бол их сургуулийн сонгодог уламжлал, орчин үеийн инновацийн дэд бүтцийг хослуулсан Оросын өмнө зүгийн шинжлэх ухаан боловсролын төв бөгөөд физик-математик, байгалийн шинжлэх ухаан, техникийн, хүмүүнлэг нийгмийн, багш сурган хүмүүжүүлэх, спорт, архитектур, урлагийн чиглэлээр өндөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг.
Томск хотын Барилга архитектурын Их Сургууль 1952 онд байгуулагдсан. Тус сургуулийн зорилго бол сургалт, эрдэм шинжилгээ болон практикийн үндсэн дээр барилга, уран барилгын шилдэг уламжлалыг хөгжүүлэх:
Лобачевскийн нэрэмжит их сургууль (ННГУ) нь монгол оюутнуудад дараах давуу талуудыг бий болгох тул Та өөрийн хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байх болно
Ирэх хичээлийн жилд Монгол улсаас ирж элсэн суралцах хүмүүст үнэ төлбөргүйгээр суралцах гайхалтай боломж бий. Энэ бол гадаад орноос ирж буй оюутнуудын дунд эрэлт ихтэй сургуулиудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 107 орны 8 мянга гаруй гадаад оюутнууд суралцаж байна.
Россотрудничество агентлаг Орос улсын их сургуулиуд дахь гадаад иргэдийн элсэлтийн талаар 2020 оны тайлангаа тавьлаа. Тус мэдээг тус газрын цахим системийг ашиглан явуулсан элсэгчдийн өргөдөл дээр үндэслэн боловсруулжээ. 2020 оны байдлаар Санкт-Петербургийн улсын их сургуулийг 16620 гадаадын иргэд сонгосон байна. Гадаад горилогчдын дунд хамгийн эрэлттэй топ-5 мэргэжлээр: «клиникийн анагаах ухаан», «эдийн засаг ба удирдлага», «мэдээлэл зүй ба компьютерийн инженерчлэл», «улс төр ба бүс нутаг судалын шинжлэх ухаан», «хэл ба уран зохиол судлал» нэрлэгдэв.
Эдийн засгийн тэнхимийн аспирантурын оюутнууд болох Дамир Кудряков, Сергей Гаврюсев, Тимофей Мазурчук нар «Хийн болон газрын тосны салбар дахь эрчим хүч, харилцаа холбооны шинэ өндөр технологи» сэдвээр зохион байгуулагдсан XXV дугаар олон улсын онлайн форумд ялалт байгуулжээ.
Эдгээрээс ВШЭ буюу Оросын үндэсний судалгааны Эдийн засгийн их сургуультай Та бүхнийгээ 2 сарын 6-ны өдөр уулзуулах баяртай мэдээг хүргэж байна!
Тэгвэл тус сургуулийн Элсэлтийн албаны зөвлөх нь Та бүхэнд хэрхэн тэтгэлгээр элсэх талаар мэдээллээ тун удахгүй хүргэх гэж байна.
СПбГУ-ийн сайт дээр элсэлтийн шалгаруулалтад тэнцсэн бөгөөд сургуулийн зүгээс тэтгэлэг авсан гадаадын элсэгчдийн жагсаалт тавигджээ. Тохиолдож буй хүнд хэцүү үеэс үл хамааран 90 гаруй орноос 3800 гаруй өргөдөл хүлээн авч өмнөх жилүүдээс 35 хувиар их үзүүлэлттэй жил болж байна. СПбГУ-д шинээр суралцахаар Куб, Мавритан, Ангол, Бенин, Чад болон Чили улсуудаас оюутнууд элсэн оржээ. ТУХН болон БНХАУ-аас ирдэг өргөдөл жил бүрийн адилаар хамгийн их үзүүлэлттэй байна.
«Интерфакс» агентлаг нь «Их сургуулиудын үндэсний үнэлгээ» төслийн хүрээн дэх «Төрийн болон орон нутгийн захиргааны удирдлага» чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг Оросын их сургуулиудын талаарх үнэлгээг гурав дахь жилдээ танилцууллаа. САФУ (Северный Арктический Федеральный Университет буюу Умард арктикийн холбооны их сургууль ) нь тус үнэлгээнд анхны удаагаа топ 50-д багтаж 25 дугаар байр эзэлжээ.
РУДН (Российский Университет Дружбы Народов буюу Улс түмний найрамдлын улсын их сургууль) нь дэлхийн 912 их дээд сургуулиудаас 42 дугаар байранд жагсаж, Оросын хамгийн «ногоон» гэх тодотголыг хүртсэн цорын ганц Оросын их сургууль болжээ.
Санкт-Петербургийн улсын Их Сургууль гадаад оюутнууддаа орос хэлний мэдлэг олгох тал дээр хэрхэн тусалдаг талаар тус Сургуулийн Нэмэлт боловсролын төвийн захирал Ольга Попова дэлхийн хамгийн хэцүү хэлүүдийн нэг болох орос хэлийг сургуулийн хүрээнд хэрхэн сурч болох талаар мэдээлэл өглөө.
Их сургуулийн инновацийн хөгжлийн нэг хэсэг нь шинэ нээлт ололтуудыг бизнес болгох зорилготой сургуулийн дэргэд инновацийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг байгуулах юм.
“Север” шинжлэх ухаан-боловсролын төвийг түшиглэн төсөл боловсруулах ба инженер бэлтгэх зорилготой үйлдвэрлэлийн кластер байгуулах гэж байна. Энэ талаар тус сургуулийн “Future skills: NEFU” олон улсын дэвшилтэт чадавхийг хөгжүүлэх төвийн захирал Роман Гоголев ТАСС агентлагт ярьжээ.