Алс дорнодын нийслэл дахь Владивостокийн улсын их сургууль ВВГУ бол Оросын Алс дорнод дахь тэргүүлэх бизнес сургууль юм. ВВГУ-ийн хөтөлбөрүүд нь эдийн засаг, бизнес, менежмент, аялал жуулчлал, дизайн, инженер, олон улсын харилцаа, телевиз сэтгүүл зүй, хэл шинжлэл, багшийн зэрэг бусад олон чиглэлтэй. Кампус нь сурах, амьдрах, амрах бүх талаар хангагдсан бөгөөд хичээлийн байр, оюутны байр, томоохон цэцэрлэгт хүрээлэн, номын сан, “Аварга” спорт цогцолбор, “Лотос” эмнэлэг, “Андерграунд” концертийн цогцолбор, “Голубиная падь” худалдааны төв, 10 гаруй кафе, залуусын дугуйлан секц, оюутны хөгжлийн төвүүд байдаг. ВВГУ-д өнөөдөр 25 орны 700 гаруй гадаад оюутнууд суралцаж байгаа бөгөөд их сургуулийн нь бол БНХАУ, БНСУ, Япон улс, Вьетнам, Лаос зэрэг орнуудтай оюутан залуучуудаа дэмжих чиглэл дээр нягт хамтран ажилладаг.