Өмнөдийн холбооны сургууль

Өмнөдийн холбооны сургууль

(ЮФУ) – Өмнөдийн Холбооны ИС нь Оросын өмнөд хэсгийн шинжлэх ухаан,боловсролын томоохон төв бөгөөд их сургуулийн сонгодог уламжлал болон орчин үеийн шинэлэг талыг хослуулан физик-математик,байгалийн ухаан,техник,хүмүүнлэг,нийгэм-эдийн засгийн ухаанууд,сурган хүмүүжүүлэх,спорт,уран барилга,урлаг зэрэг олон салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг.Энэ сургууль оюун ухаан,нанотехнологи,анагаах ухаан, робот техник,мэдээллийн технологийн салбарт дэлхийн хэмжээний судалгаа хийдэг.

Тус сургуулийн түүх 1915 оноос эхэлсэн.Сургуулийн өвөрмөц шинж  оршин буй газар нутгаар тодорхойлогдоно.   Сургуулийн дийлэнхи хэсэг  баялаг түүхтэй,аж үйлдвэрийн том төв болох  үзэсгэлэнт Дон мөрний дагуу оршдог нутгиийн төв   Ростов хотод байдаг.Техникийн салбарууд Азовын тэнгисийн Таганрог хотод байрладаг.

Доны хязгаар асар баялаг түүхтэй,гайхалтай байгальтай,хасагуудын өвөрмөц онцлогтой нутаг билээ. Энэ нутгаас Оросын суут зохиолчид А.П.Чехов,М.А.Шолохов нар төрөн гарсан.

Өмнөдийн Холбооны ИС-д 22000 оюутан суралцдагаас 2800 нь дэлхийн 80 орноос ирсэн.

Сургууль дэд бүтэц сайтай: тухлаг оюутны байр,цахим номын сан,техникийн төв,усан сан,олон улсын клубтэй.

Тус сургууль бакалаврын түвшний 105 хөтөлбөр,магистрын 144 хөтөлбөр,докторын 40 хөтөлбөрөөр сургалт явуулдагаас 16 хөтөлбөр англи хэлээр явагддаг  

Эзэлдэг байр:

ОХУ-д:

Интерфаксын мэдээллээр – 15-р байр

RAEX Экспертийн үзүүлэлтээр – 28-р байр

Гадаад оюутнууд доорхи шалтгаанаар тус сургуулийг сонгодог :

  • Ирээдүйтэй мэргэжлээр бэлтгэдэг,ОХУ-ын хүчирхэг багш нарын бүрэлдэхүүнтэй
  • Эрдмийн зэрэг цол олгох эрх бүхий эрдмийн зөвлөлтэй
  • Хос дипломтой хөтөлбөртэй
  • Бусад орноос олгосон боловсролын бичиг баримтыг хүлээн зөвшөөрөх эсэхэд үнэ төлбөргүй дүн шинжилгээ хийдэг
  • Англи хэлээр суралцах боломжтой
  • Төгсөлтийн дипломны хавсралтыг европ стандартаар бичдэг
  • Зуны сургалт, олон улсын хэлний сургалттай
  • Боломжийн төлбөртэй
  • Оюутны байртай

Элсэгчдэд зориулан олимпиад зохион байгуулдаг.Гадаад орны иргэн амжилттай оролцвол ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхтэй.

2022 оны олимпиадын талаарх мэдээлэл 

Холбоо барих:
Гадаад оюутны төв: +7 (863) 218 40 24

[email protected]