Цар тахал боловсрол эзэмшихэд саад болохгүй: СПбГУ нь гадаадын горилогчдоос хамгийн олон тооны өргөдөл хүлээн авсан жил боллоо. СПбГУ-ийн сайт дээр элсэлтийн шалгаруулалтад тэнцсэн бөгөөд сургуулийн зүгээс тэтгэлэг авсан гадаадын элсэгчдийн жагсаалт тавигджээ. Тохиолдож буй хүнд хэцүү үеэс үл хамааран 90 гаруй орноос 3800 гаруй өргөдөл хүлээн авч өмнөх жилүүдээс 35 хувиар их үзүүлэлттэй жил болж байна. СПбГУ-д шинээр суралцахаар Куб, Мавритан, Ангол, Бенин, Чад болон Чили улсуудаас оюутнууд элсэн оржээ. ТУХН болон БНХАУ-аас ирдэг өргөдөл жил бүрийн адилаар хамгийн их үзүүлэлттэй байна. Тус сургуулийн элсэлт болон хүмүүжлийн ажил хариуцсан проректор Александр Бабич нь сургуульд зохион байгуулагдаж буй мэдээллийн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанууд, тухайлбал уулзалт, онлайн арга хэмжээнүүд гадаад орны оюутнуудын манай сургуульд элсэх сонирхлыг татах шалтгаан болсон хэмээжээ. Жишээ нь горилогчид гэрээсээ гаралгүйгээр виртуал аяллын тусламжтайгаар сургуулийн байгууламж, орчин тойронтой танилцаж харин онлайн хэлэлцүүлгийн үед сургалтын талаарх асуултуудад хариулт авах боломжтой юм.