Санкт-Петербургийн улсын их сургууль - гадаад элсэгчдийн дундах хамгийн эрэлттэй их сургууль

Санкт-Петербургийн улсын их сургууль - гадаад элсэгчдийн дундах хамгийн эрэлттэй их сургууль

Россотрудничество агентлаг Орос улсын их сургуулиуд дахь гадаад иргэдийн элсэлтийн талаар 2020 оны тайлангаа тавьлаа. Тус мэдээг тус газрын цахим системийг ашиглан явуулсан элсэгчдийн өргөдөл дээр үндэслэн боловсруулжээ. 2020 оны байдлаар Санкт-Петербургийн улсын их сургуулийг 16620 гадаадын иргэд сонгосон байна. Гадаад горилогчдын дунд хамгийн эрэлттэй топ-5 мэргэжлээр: «клиникийн анагаах ухаан», «эдийн засаг ба удирдлага», «мэдээлэл зүй ба компьютерийн инженерчлэл», «улс төр ба бүс нутаг судалын шинжлэх ухаан», «хэл ба уран зохиол судлал» нэрлэгдэв.

Санкт-Петербургийн улсын их сургуулийн үндсэн зорилго бол олон улсын боловсролын хамтын ажиллагаа болон орос хэл, соёл, боловсролыг сурталчлахад оршдог. Сүүлийн жилүүдэд тус сургууль нь «Онлайн-школа СПбГУ» хэмээх өндөр боловсролтой багш нарын явуулдаг гадаад оюутнуудад зориулсан зайны сургалтаа идэвхитэй явуулж байгаа юм.