Улс түмний найрамдлын улсын их сургууль нь UI GreenMetric 2020 олон улсын үнэлгээний топ 50-д ордог оросын цорын ганц их сургууль. РУДН (Российский Университет Дружбы Народов буюу Улс түмний найрамдлын улсын их сургууль) нь дэлхийн 912 их дээд сургуулиудаас 42 дугаар байранд жагсаж, Оросын хамгийн «ногоон» гэх тодотголыг хүртсэн цорын ганц Оросын их сургууль болжээ. Мөн тус их сургууль UI Greenmetric World University Rankings сүлжээний хамгийн идэвхтэй үндэсний зохицуулагчаар шалгарсан байна. Тус шагналыг жил бүр нийт олон улсын их сургуулиудаас зөвхөн нэг нь л хүртдэг. 2020 оны үнэлгээний үр дүнг 380 хүний оролцоо бүхий онлайн-чуулган дээр танилцуулсан бөгөөд РУДН-ийг төлөөлж тус их сургуулийн үнэлгээний судалгааны төвийн захирал Элина Мун мөн хэрэглээний экологи судлалын тэнхимийн захирал Маргарита Редина нар оролцжээ. Оролцогч нар их сургуульд хэрэгжиж буй ногоон төслүүд, сургуулийн хүлээх байгаль орчны хариуцлагын талаар цохон тэмдэглэсэн байна. Өмнө жил тус үнэлгээнд 84 орны 780 их сургуулиуд хамрагдаж байсан бол энэ жилийн байдлаар 85 орны 912 их сургууль оролцож, өссөн үзүүлэлттэй байна. Мөн UI GreenMetric үнэлгээнд хамрагдах Оросын их сургуулиудын тоо 2019 онд 46 байсан бол 2020 оны байдлаар 52 болжээ.