ЗХХИС-ийн OREH бизнес инкубаторын бойжигч Arctic Future Challenge уралдаанд шалгарч үлдлээ. Jera al төсөл нь “Арктикийн жилийн залуу стартап” болон Арктикийн жилийн залуу стартапуудын үндэслэгч” номинацуудад өрсөлджээ. Уралдаанд тус сургуулиас сүүлийн үед коронавирусын халдварын тархалтаас шалтгаалан эрэлт хэрэгцээтэй болоод байгаа эдийн засгийн хэмнэлтэй, зөөврийн хэт ягаан цацраг туяаны төхөөрөмжийг илгээсэн байна. “Манай төсөл нь хэт ягаан туяаны тусламжтайгаар хүний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэхэд хялбар, загварлаг төхөөрөмжүүдийг бүтээхэд чиглэсэн. Бид өдөр тутам ахуйн хүрээнд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаа” гэж тус сургуулийн анагаахаын институтын докторант буюу СМО “Jera Al” төслийг хамтран үүсгэн байгуулагч Иван Попов хэлэв. Нөгөө нэг бүтээгдэхүүн нь “эрүүл мэндийн хамгаалал ба фитнесийн зах зээл дахь хиймэл оюун ухаан бүхий гар утасны гэр” юм. Залуу инноваторуудын бүтээсэн гар утасны гэр нь эзэндээ эмээ уух цагийг нь сануулж байх үүрэгтэйгээс гадна уг гэрэндээ уух эмээ хийх тусгай хэсэгтэй болно. Ухаалаг гэр нь утастайгаа соронзон холбогчоор холбогдох юм. Эмээ уух үед программчлагдсан төхөөрөмж нь ямар эмийг ямар хэмжээгээр уухыг сануулах бөгөөд эм ууж байгаа хүний эмний хэмжээ, графикийн мэдээлэл тухайн хүний эмчлэгч эмчид ирэх юм байна.