Залуу удирдагчдын форум «20.20»

Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль нь ОХУ-ын Залуучуудын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дэмжлэгтэйгээр 2020.08.14-18-ны өдрүүдэд Москвагийн санхүү-хуулийн их сургуультай хамтран залуу бизнес эрхлэгчдэд зориулсан цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.

Хувь хүн болон карьер хөгжлийн «20.20» хөтөлбөр нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан, шүүмжлэгч сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, яриа хэлэлцээ хийх ур чадвар зэрэг ойрын ирээдүйд шаардагдах мэргэшлийн 10 ур чадварыг ашиглах талаар мэдлэг олгох боловсролын талбар болно.

Залуу удирдагчдын Форум «20.20» дээр оролцогчид олон улсын зах зээл дээр бизнес төслөө гаргах практик ур чадваруудыг эзэмших бөгөөд технологийн төслүүд болон өөрийн төслүүддээ хөрөнгө оруулалт олох талаар суралцах юм. Сургалтын тусгай нэг модуль нь даяаршлын өөрчлөлтийн үеийн Хятадтай эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах сэдэв байх болно.

Оролцогчдын бүртгэл нээгдсэн. Хүссэн хүн бүр Форумын албан ёсны сайт руу орж бүртгүүлэх боломжтой.