Башкирийн улсын их сургуулийн Стерлитамаксын салбар сургууль нь "Башкирын зөгий" хэмээх башкирын зөгийн балыг дэлхийн зах зээлд гаргах тоон платформыг бүтээжээ. Одооноос эхлэн зөгийн балны аж ахуй эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ нээлттэй онлайн орчинд гарган, харин худалдан авагчид дэлхийн аль ч өнцөг бүлангаас зөгийн балыг зөгийн аж ахуйгаас нь шууд гэртээ хүргүүлэн авах боломжтой боллоо. Хэрэглэхэд энгийн апликэйшн болон орчин үеийн хэрэгслүүд бүхий сайт-ыг тус сургуулийн математик, мэдээллийн технологийн ажилтнууд болох Руслан Каримов, Илья Харитонов, Вадим Мурзагалин болон Александр Логвиненко нар бүтээжээ. "Башкирын зөгий" платформ дээр зөвхөн жинхэнэ зөгийн аж ахуйн эрхлэгчид бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь хуурамч зөгийн бал үйлдвэрлэгчдээс зөгийн бал авахгүй байх боломжийг олгож байгаа юм. Мөн тус платформ дээр рейтингийн систем байх ба худалдан авагч авсан зөгийн балаа оноогоор дүгнэн зөгийн эрхлэгчдэд үнэлгээ өгөх юм. Энгийн бөгөөд ашиглахад таатай интерфэйс, түргэн шуурхай мэдээллэх боломж, логистик, "смарт" хүргэлтийн үйлчилгээ, амталгаа зэрэг хэрэгчлэгчдийн гар дээр хүрэх бүх талаасаа шийдэгдсэн болно. Өнөөдөр "Башкирын зөгий" үйлчилгээ нь өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрээд амжсан бөгөөд Бурзянский, Гафурийский, Иглинский, Ишимбайский, Кугарчинский, Мелеузовский зэрэг Башкир улсын 6 мужуудын томоохон зөгийн аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрэгчлэгчдийн гар дээр хүргээд байна. "Башкирын зөгий" аппликэйшныг плэймаркет болон апп-стороос татах боложмтой. Вэбсайт нь: www.башкорт.рф.