ЗХХИС Times Higher Education World University Rankings дэлхийн ТОП рейтингэд шалгарлаа

ЗХХИС Times Higher Education World University Rankings дэлхийн ТОП рейтингэд шалгарлаа

Боловсролын салбарын дэлхийн тэргүүлэх рейтингийн Times Higher Education (THE) агентлагаас 9 сарын 2-нд 17 дахь удаагийнхаа дэлхийн шилдэг сургуулиудын рейтингийг тогтоолоо. Уг рейтингэд дэлхийн 92 орны 1527 их сургууль багтаж, Зүүн хойт Холбооны их сургууль болон ОХУ-ын 48 их дээд сургуулиуд оржээ.

“Дэлхийн ТОП сургуулиудын нэгээр шалгарна гэдэг бол манай сургуулийн эрчимтэй хөгжиж байгаагийн нотолгоо бөгөөд Оросын холбооны статустай 10 их сургуулийн нэг нь болж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, инновацийн салбаруудаа 10 жилийн хугацаанд хөгжүүлж байгаагийн үр дүн юм.” хэмээн тус ЗХХИС-ийн ректор онцолсон байна.

THE агентлагийн редактор Фил Бэйтигийн хэлснээр Орос бол өрнөдөөс дорнод руу шилжиж байгаа боловсролын салбарын дэлхийн шилжилтийг өөртөө үр дүнтэйгээр эргүүлснээр Оросын геополитик болон газар зүйн байршил нь Азийн орнуудтай судалгааны шинэ хамтын ажиллагааны талбарыг бий болгох, авьяас чадвартай олон оюутнуудыг өөртөө татах боломж юм хэмээв.

Рейтингийг нарийн боловсруулсан 13 салбар чиглэлээр шалгаруулан, тухайн боловсролын байгууллагуудын заах арга зүй, эрдэм шинжилгээ судалгаа, мэдлэг дамжуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэдэг.

Энэ жилийн хувьд THE World University Rankings бол PricewaterhouseCoopers хараат бус аудитын компаниас шалгаруулсан, мөн оюутнууд, багш нар, төр засгийн байгууллагууд, салбарын экспертүүдийн итгэлийг олсон дэлхийн цорын ганц рейтинг гэсэн үнэлгээ авсан юм.